Мэдээлэл оруулах
|
Монгол улсын эдийн засаг /2004 оны эхний хагас жил/ Бичсэн: bold 2007-01-17 21:49:44 2004 оны эхний хагас жилд улсын төсвийн нийт орлого 328.9 тэрбум төгрөг болж төлөвлөснөөс 26.6 хувиар нэмэгдсэн ба харин нийт зарлага 314.1 тэрбум төгрөг буюу төлөвлөсөн хэмжээнээс 4.9 хувиар буурч улсын төсвийн нийт тэнцэл 14.8 тэрбум төгрөгийн ашигтайгаар гарлаа. Урсгал орлого 323.7 тэрбум төгрөг, урсгал зарлага 257.0 тэрбум төгрөгт хүрч урсгал тэнцэл 66.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 58.9 тэрбум төгрөгөөр буюу 8.4 дахин өссөн байна.
Татварын орлогын төлөвлөгөөнүүд өндөр хувь хэмжээтэй давж биелсэн нь нэгдсэн төсвийн орлогын өсөлтөд гол үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал орлогын татвар 185.5 хувиар, тэр дундаа аж ахуйн нэгжийн орлогын татвар 215.3 хувиар давж биелсэн ба нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 153.9 хувиар, экспортын гаалийн татвар 544.8 хувиар, ашигт малтмалын нөөц ашиг;ласны татвар 185.1 хувиар тус тус давж биелжээ.
Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд 2004 оны эхний хагас жилд банк, санхүүгийн зах зээл харьцангуй тогтвортой байлаа. Хэрэглээний үнийн индекс буюу инфляцын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 5.3 хувь, өмнөх сарынхаас 0.3 хувиар тус тус өсчээ. 2004 оны 5 сарын байдлаар хэрэглээний сагсны 239 бараа бүтээгдэхүүний 17.2 хувийнх нь үнэ өсч 13.8 хувийнх буурч 69.0 хувийнх нь тогтвортой байлаа.
2004 оны 5 сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 789.3 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 45.5 хувиар нэмэгдлээ. Төгрөгийн харилцах болон төгрөгийн хадгаламж зохих хэмжээгээр өссөн нь нийт мөнгө нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Банкуудын төгрөгийн зэээлийн жигнэгдсэн дундаж хүү 30.5 хувь байлаа. Нийт мөнгөнд эзлэх банкнаас гадуурх мөнгөний хувийн жин 21.4 хувь, хувийн секторт олгосон зээлийн хэмжээ 519.9 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 196.9 тэрбум төгрөг буюу 64.2 хувиар нэмэгджээ. Төгрөгийн америк доллартай харьцах ханш оны эхний хагаст 1174 төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 35 төгрөгөөр өсч төгрөгийн худалдан авах чадвар 3.1 хувиар буурлаа.
2004 оны эхний хагаст нийт 348.7 мянган ширхэг үнэт цаас арилжаалагдаж 4.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Эдгээр үнэт цаасны 85.1 хувийг компанийн хувьцаа, 14.3 хувийг засгийн газрын бонд эзэлж байгаа бол үнэт цаасны гүйлгээний нийт дүнгийн 0.02 хувийг компанийн хувьцаа, 97.8 хувийг засгийн газрын бондын, 1.9 хувийн компанийн бондын гүйлгээ эзэлж байна. Хөрөнгийн бирж дээр өдөрт дунджаар 14136 ширхэг үнэт цаас арилжаалагдаж 629.7 мянган төгрөгийн гүйлгээ хийжээ.
2004 оны эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 787.1 сая ам.доллар болсны 307.2 сая нь экспорт, 479.9 сая нь импортын бараанд ногдож байна. Нийт дүнгээр гадаад худалдааны тэнцэл 172.7 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 40.1 хувь буюу 87.9 сая ам.доллараар, импорт 33 хувь буюу 119 сая ам.доллараар өслөө. Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нэмэгдсэн нь экспортын өсөлтөд нөлөөлсөн байна. Харин машин механизм, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, ургамалын гаралтай бүтээгдэхүүн, төмөрлөг бүтээгдэхүүний импорт өссөн нь импортын тоо хэмжээ нэмэгдэхэд хүргэсэн байна.
2004 оны эхний хагас жилд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 453.9 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.7 тэрбум төгрөг буюу 5.8 хувиар өссөн дүн гарсан байна. Аж үйлдвэрийн мэдээнд ашигласан 230 нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрэлийг өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулахад 107-гийнх нь үйлдвэрлэл өсч 123-ийнх нь буурсан байна.
2004 оны эхний хагас жилийн байдлаар 8.7 сая мал төллөсөн ба гарсан төлийн 98.3 хувь буюу 8.6 сая төл бойжиж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.2 сая толгойгоор их байна. Харин оны эхний эх малын 0.8 хувьтай тэнцэх 196.0 мянган мал зүй бусаар хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 977.9 мянгаар цөөн байна.
2004 оны 7 сарын 1-ний байдлаар улсын хэмжээгээр 194.1 мянган га-д тариалалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 29.6 мянган га-гаар буюу 13.2 хувиар бага байна.
2004 оны 5 сарын эцсийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 37.1 мянга болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувь буюу 1.7 мянган хүнээр багассан байна. Нийт ажилгүйчүүдийн байдлыг хүйсний харьцаагаар авч үзвэл 54.5 хувь нь эмэгтэйчүүд, 45.5 хувь нь эрэгтэйчүүд байна. Харин 2004 оны эхний хагаст нийт 14.8 мянган хүн ажилд орсон нь бүртгэлтэй ажилгүйчүүдийн 39.9 хувьтай тэнцэж байна.
Үндсэн үзүүлэлтүүд
|
2003-06 |
2004-06 |
2004/2003 |
Улсын төсвийн орлого, тэрбум ? |
229.3 |
328.9 |
143.4 |
Улсын төсвийн зарлага, тэрбум ? |
261.7 |
314.1 |
120.1 |
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, 1995 оны зэрэгцүүлэх үнээр, тэрбум ? |
115.8 |
122.5 |
105.8 |
Бойжсон төл, мянган толгой |
7406.6 |
8632.9 |
116.6 |
Хорогдсон төл, мянган толгой |
1173.9 |
196.0 |
16.7 |
Инфляци, оны эхнээс, хувиар |
6.3 |
7.0 |
|
Экспорт, сая ам.доллар |
219.3 |
307.2 |
140.1 |
Импорт, сая ам.доллар |
360.9 |
479.9 |
133.0 |
Гадаад худалдааны тэнцэл, сая ам.доллар |
-141.6 |
-172.7 |
- |
Ажилгүйчүүдийн тоо, мянган хүн |
37.4 |
37.5 |
100.2 |
Валютын ханш, 1 ам.доллар = ? |
1139.0 |
1174.0 |
103.1 |
Арилжигдсан ү нэт цаасны тоо, мян. шир |
129.0 |
348.7 |
2.7 |
Зах зээлийн үнэлгээ, тэрбум ? |
45.0 |
27.1 |
60.2 |
үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд ААН-ийн тоо |
|
26493 |
|
Улсын хилээр нэвтэрсэн гадаадын зорчигчид:
Орсон
Гарсан |
74368
64180 |
107977
98174 |
145.2
152.9 |
| Сэтгэгдлүүд |
|
Бичсэн: xxx_man_xxx
2007-01-18 14:30:31,
IP 202.179.28.200,
Улс Mongolia
|
|
hi
za mehgui yum bna
| |
| |
Сэтгэгдэл бичэхийн тулд нэвтэрсэн байх ёстой. Та энд дарж нэвтэрнэ үү.
|