Мэдээлэл оруулах
|
Монгол улсын эдийн засаг, нийгмийн байдал (2006 оны 4 дүгээр сарын байдлаар) Бичсэн: bold 2007-01-17 21:56:16 Улсын нэгдсэн төсөв
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2006 оны эхний 4 сарын байдлаар 296.0 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 252.8 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 43.2 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Төсвийн урсгал орлого 292.0 тэрбум төгрөг, урсгал зардал 225.6 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 66.4 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна.
Татварын нийт орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.5 хувь, гадаад худалдааны татварын орлого 22.0 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 31.9 хувь, онцгой албан татвар 36.5 хувиар тус тус өссөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнд урсгал зардал 89.2 хувь, хөрөнгийн зардал 6.5 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 4.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс урсгал зардлын эзлэх хувийн жин 4.8 пунктээр, хөрөнгийн зардлын эзлэх хувийн жин 3.6 Функцээр тус тус өсч, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хувийн жин 8.4 Функцээр буурсан байна.
Мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл
Mонгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2006 оны 3 дугаар сарын эцэст 1216.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 4.1 хувь өссөн байна. Тайлант сарын эцэст гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өмнөх сартай харьцуулахад 10.5 хувь буюу 17.7 тэрбум төгрөгөөр өсчээ.
Түүнчлэн иргэд, байгууллагын төгрөгийн хугацаат хадгаламж 3.9 хувь буюу 19.0 тэрбум төгрөгөөр өсч 502.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн гадаад валютын хадгаламж 3.9 хувь буюу 16.5 тэрбум төгрөгөөр өсч 439.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2006 оны 3 дугаар сарын эцэст өмнөх сартай харьцуулахад 5.2 хувь өсч, 951.7 тэрбум төгрөгт хүрсний дотор хувийн секторынх 6.4 хувь өсч, улсын секторынх 16.9 хувь, бусад секторынх 10.3 хувиар тус тус буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өр, найдваргүй зээлийн үлдэгдэл тус бүр 4.9 хувиар нэмэгдсэн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 54.4 тэрбум төгрөгт хүрсэн нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.7 хувийг эзлэх болов.
Банкуудын төгрөгийн зээлийн жилийн жигнэсэн дундаж хүү 2006 оны 3 дугаар сард 28.3 хувь, валютын зээлийн хүү 15.8 хувь болж өмнөх сарынхаас 0.7 ба 0.4 Функцээр тус тус өсчээ.
Монголын хөрөнгийн бирж дээр 10.2 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 1242.0 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Хувьцааны гүйлгээ өмнөх сарынхаас 4.8 дахин өсч, 1231.8 сая төгрөгт хүрснээр нийт гүйлгээнд эзлэх хувь нь 99.2 болж өссөн байна. Энэ нь компаний бондын гүйлгээ өмнөх сарынхаас 10.3 дахин буурч, 10.2 сая төгрөг болсон, тайлант сард Засгийн газрын бонд Хөрөнгийн бирж дээр арилжигдаагүй зэрэгтэй холбоотой байна.
ТОР-20 дундаж индекс 2006 оны 4 дүгээр сард 1093.3 болж, өмнөх сараас 9.4 Функцээр өслөө Хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаний нийт зах зээлийн үнэлгээ 2006 оны 4 дүгээр сард 81.1 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Хэрэглээний үнийн индекс
2006 оны 4-р сараас эхлэн ХYИ-ийн өрхийн хэрэглээний жинг 2004 оны ӨОЗС-аар шинэчлэн, бараа үйлчилгээний сагсны нэр төрлийг 287 болгон өргөжүүлэн тооцдог болсон. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тариф 2006 оны 4 дүгээр сард 2000 оны 12 дугаар сартай харьцуулахад 45.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 4.6 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 4.4 хувь, өмнөх сараас 2.1 хувиар тус тус өссөн байна.
Хүнсний барааны бүлгийн үнэ 2006 оны 4 дүгээр сард өмнөх сартай харьцуулахад 4.8 хувиар өссөн нь ерөнхий индекс 2.1 хувь өсөхөд голлон нөлөөлөв. Орон сууц, ус, цахилгаан, түлш, тээвэр, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлгийн дүн 0.4-1.5 хувь буурсан бөгөөд эм тариа, эмнэлгийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ тогтвортой байв. Харин бусад бүлгийн барааны үнэ 0.2-1.5 хувь өссөн байна
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тариф 2006 оны 4 дүгээр сард өмнөх сартай харьцуулахад бүх аймгуудад 0.4-4.8 хувь өсчээ.
Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2006 оны эхний 4 сарын байдлаар 678.5 сая ам.доллар, үүнээс экспорт 331.5 сая, импорт 347.0 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 15.5 сая ам.долларын алдагдалтай гарав. Нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 32.6 хувь, экспорт 46.5 хувь, импорт 21.5 хувиар тус тус өслөө.
Экспортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 74.3 сая ам.доллараар, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэлийн экспорт 6.1 сая ам.доллараар, үнэт ба хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлс 19.5 сая ам.доллараар, нэхмэл бүтээгдэхүүн 9.8 сая ам.доллараар тус тус өссөн байна.
Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 5.7 хувь, үнийн дүн нь 54.3 хувиар тус тус өсчээ.
2005 оны эхний 4 сарын байдлаар нэг тонн зэсийн баяжмалын үнэ дунджаар 512.5 ам.доллар байсан бол 2006 оны эхний 4 сарын байдлаар 747.6 ам.доллар болж, 45.9 хувиар өсөв.
Импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 31.7 сая ам.доллараар, хими химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 5.0 сая. ам доллараар, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 5.6 сая ам.доллараар, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 5.3 сая. ам доллараар, нэхмэл бүтээгдэхүүн 2.1 сая ам.доллараар тус тус өсч, харин машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 5.2 сая ам.доллараар авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 3.9 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 4.5 сая ам.доллараар тус тус буурсан байна.
Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2006 оны эхний 4 сард оны үнээр 481.8 тэрбум төгрөг, 2000 оны зэрэгцүүлэх үнээр 234.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2000 оны зэрэгцүүлэх үнээр 1.8 тэрбум төгрөг буюу 0.8 хувиар өссөн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бусад ашигт малтмал олборлолт, цахилгаан эрчим хүч, дулаан, уур үйлдвэрлэл, мод, модон эдлэл үйлдвэрлэл, хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл, төмрийн үйлдвэрлэл, газрын тос, шатдаг хий олборлолт, цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мебель тавилга үйлдвэрлэл, боловсруулах салбарын бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл, химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.5 хувиас 2.3 дахин өсч; харин эмнэлгийн багаж хэрэгсэл, нарийн хэмжүүр, хараа зүйн хэрэгсэл, цаг үйлдвэрлэл, металлын хүдэр олборлолт, ус ариутгал, усан хангамж, нүүрс олборлолт, нэхмэлийн үйлдвэрлэл, нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх ажиллагаа, арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл, цахилгаан машин хэрэгсэл үйлдвэрлэл зэрэг салбаруудын үйлдвэрлэл 0.5-75.0 хувиар буурсан байна.
Аж үйлдвэрийн мэдээнд хамрагдсан гол нэрийн бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 60.8 хувийнх нь үйлдвэрлэл өсч, 39.2 хувийнх нь үйлдвэрлэл буурсан байна.
Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс цахилгаан, дулааны эрчим хүч, зэсийн баяжмал металл агуулгаараа, молибдений баяжмал металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмал, газрын тос, шахмал болон шингэн эм, малын мах, спирт, архи, нарийн боов, цемент, металл бэлдэц, металл цувимал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр өсч; харин нүүрс, алт, самнасан ноолуур, сүлжмэл эдлэл, катодын зэс, шохой, бетон дэр, ном, сонин, гурил, талх, амтат ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, гоймон, жигнэмэг, чихэр, малын тэжээл, тарилгын эм зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 2006 оны эхний 4 сард (оны үнээр) 478.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.
Тээвэр
Төмөр замаар 2006 оны эхний 4 сард 4.8 сая.тн ачаа, давхардсан тоогоор 1.3 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тээсэн ачаа 5.7 хувь буюу 290.6 мян.тн-оор, зорчигч тээвэрлэлт 2.5 хувь буюу 33.2 мян.хүнээр тус тус буурсан байна. Харин 4 дүгээр сард өмнөх сартай харьцуулахад төмөр замаар тээсэн зорчигч 12.7 хувь буюу 37.7 мян.хүнээр, тээсэн ачаа 4.1 хувь буюу 50.5 мян.тн-оор тус тус өсчээ.
Агаарын тээврээр 2006 оны эхний 4 сард 513.7 тн ачаа, давхардсан тоогоор 79.0 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зорчигч тээвэрлэлт 1.0 хувь буюу 0.8 мян.хүнээр, тээсэн ачаа 7.0 хувь буюу 33.7 тонноор тус тус өсчээ.
Төмөр зам болон агаарын тээврийн салбарын нийт орлого 2006 оны эхний 4 сард 79.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.9 хувь буюу 1.5 тэрбум төгрөгөөр буурсан.
Ажилгүйчүүд
Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХYХ)-т бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2006 оны 4 дүгээр сарын эцсийн байдлаар 33.8 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.3 хувь буюу 3.9 мянган хүнээр буурсан байна.
Улсын хэмжээгээр 18.9 мянган эмэгтэй ажилгүй гэж бүртгүүлсэн нь нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 55.9 хувийг эзэлж байна.
Бүртгэлтэй ажилгүйчүүдээс 2006 оны эхний 4 сарын байдлаар 10.4 мянган хүн ажилд орсны 12.4 хувь нь улсын үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 87.6 хувь нь компани, хоршоо, бусад байгууллагад ажилд оржээ.
Эрүүл мэнд
Амьд төрсөн хүүхдийн тоо 2006 оны эхний 4 сарын байдлаар 15.3 мянга болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.9 хувиар буюу 851 хүүхдээр нэмэгдсэн байна.
Эхний 4 сард 14 эх энджээ. Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 366 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.9 хувь буюу 11 хүүхдээр, 1-5 хүртэлх насандаа нас барсан хүүхдийн тоо 64 болж, 29.7 хувь буюу 27 хүүхдээр тус тус буурсан байна.
Улсын дунджаар амьд төрсөн 1000 хүүхэд тутмаас 1 хүртэлх насандаа 24 хүүхэд эндсэний дотор Баянхонгор, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Архангай, Увс, Ховд, Завхан аймгуудад улсын дунджаас дээгүүр байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 12.0 мянга болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 мянган хүнээр нэмэгдэв. Заг хүйтнээр өвчлөгчдийн тоо 24.0 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 2.7 хувиар тус тус буурч , харин вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 14.8 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 1.3 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 0.4 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 17.5 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 72.6 хувиар тус тус өсчээ.
ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол 2006 оны 4-р сард гарч улсын хэмжээнд ХДХВ/ ДОХ-ын 19 тохиолдол бүртгэгдээд байна. 2006 оны эхний 4 сард нийт 5.5 мянган хүн нас барсны 23.6 хувь нь эмнэлэгт нас барсан байна. Нийт 207.0 мянган хүн эмчлэгджээ.
Гэмт хэрэг
Бүртгэгдсэн гэмт хэрэг 2006 оны эхний 4 сарын байдлаар 6.0 мянга болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.4 хувиар буурав. Хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг 57.1 хувь, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 34.1 хувь; иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 36.4 хувь; өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4.9 хувь; үүнээс дээрэм 40.5 хувь; залилан 7.5 хувь; завших, үрэгдүүлэх гэмт хэрэг 36.2 хувь; аж ахуйн нэгжийн эсрэг гэмт хэрэг 19.0 хувь; нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.1 хувь; хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 21.9 хувь; шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг 38.5 хувь; цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 38.9 хувь; бусад гэмт хэрэг 46.8 хувиар тус тус буурсан байна.
Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 0.8 хувь; үүнээс иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 6.6 хувь; захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 16.3 хувь, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 18.6 хувь; албан тушаалын гэмт хэрэг 11.8 хувь; хулгайн гэмт хэрэг 1.3 хувь; булаалт 1.4 хувиар тус тус өсчээ.
Гэмт хэргийн улмаас нийтдээ 5.7 тэрбум төгрөгийн хохирол учирсны 64.9 хувь нь буюу 3.7 тэрбум төгрөг нь иргэдийн өмчийн хохирол байна. Нийт хохирлын 23.9 хувийг нөхөн төлүүлжээ.
Эх үүсвэр: Үндэсний статистикийн газар Сэтгэгдэл бичэхийн тулд нэвтэрсэн байх ёстой. Та энд дарж нэвтэрнэ үү.
|