Мэдээлэл оруулах

Banjig. Шууд туслагч

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдлын 2006 оны наймдугаар сарын товч мэдээлэл

Бичсэн: bold 2007-01-17 21:59:21

Макро эдийн засгийн хандлага

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2006 оны наймдугаар сард 2000 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад 46.9 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.7 хувь, өнгөрсөн оны жилийн эцсийнхээс 5.3 хувиар тус тус өсч, өмнөх сарынхаас 0.6 хувь буурав. 2006 оны наймдугаар сард өмнөх сартай харьцуулахад хэрэглээний сагсны 287 бараа, үйлчилгээний 18.5 хувийнх нь үнэ өсч, 9.4 хувийнх нь үнэ буурч, 72.1 хувийнх нь үнэ тогтвортой байв. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 2006 оны наймдугаар сард өмнөх сартай харьцуулахад 2.9 хувь буурсан нь ерөнхий индекс 0.6 хувь буурахад нөлөөлөв. Түүнчлэн согтууруулах ундаа, тамхи, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 0.1- 1.2 хувиар буурчээ. Орон сууц, ус, цахилгаан, түлш, бусад бараа, үйлчилгээний үнэ тогтвортой байж, харин дээрхээс бусад бүлгийн үнэ нийт дүнгээрээ 0.4-10.3 хувиар өссөн байв.

Мөнгө, зээл, үнэт цаас

Мөнгөний нийлүүлэлт 2006 оны 7-р сарын эцсийн байдлаар 1497, 8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.0 хувь буюу 457.6 тэрбум төгрөгөөр, өмнөх сарынхаас 1.6 хувь буюу 23.2 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ М1 буюу бага мөнгө буурахад түүний бүрэлдэхүүн хэсэг болох банкнаас гадуурхи мөнгө 192.6 тэрбум төгрөг болсон нь нөлөөлжээ. Харин хугацаагүй хадгаламж 1.5 хувь буюу 2.0 тэрбум төгрөгөөр өсч 132.4 тэрбум төгрөгт хүрэв. Гадаад валютын хадгаламж 3.3 хувь буюу 12.8 тэрбум төгрөгөөр өсч 395.6 тэрбум төгрөгт хүрсэн бол иргэд, байгууллагын төгрөгийн хугацаат хадгаламж мөн 3.3 хувь буюу 18.4 тэрбум төгрөгөөр өсч, 572.1 тэрбум төгрөгт хүрсэн нь мөнгийг өсгөхөд нөлөөлжээ. Инфляцийн түвшинд голлон нөлөөлдөг нөөц мөнгө энэ оны долоодугаар сарын эцэст 368.7 тэрбум төгрөг болсон нь өмнөх сарынхаас 1.9 хувь буюу 7.2 тэрбум төгрөгөөр буурав. Банкны системийн хэмжээгээр зээлийн өрийн үлдэгдэл энэ оны долоодугаар сард өмнөх сартай харьцуулахад 35.3 тэрбум төгрөг буюу 3.4 хувь өсч, 1086.2 тэрбум төгрөгт хүрсний 91.4 хувь буюу 992.4 тэрбум төгрөг нь хэвийн зээл, 6.3 хувь нь буюу 68.0 тэрбум төгрөг нь чанаргүй зээл байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдлийг сектороор нь авч үзвэл 3.4 хувийг улсын сектор, 55.5 хувийг хувийн сектор, 39.9 хувийг иргэд, 1.2 хувийг бусад салбарууд эзэлж байна.

Валютын ханш

Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш 2006 оны наймдугаар сарын эцэст 1168.0 төгрөг байгаа нь өмнөх сарынхаас 0.1 хувиар чангарсан байна. Төгрөгийн евротой харьцах нэрлэсэн ханш 1498.8 төгрөг болж өмнөх сарынхаас 0.1 хувиар тус тус суларсан байна.

Улсын нэгдсэн төсөв

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2006 оны эхний наймдугаар сарын байдлаар 762.3 тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 544.9 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 217.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 150,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Төсвийн урсгал орлого 757,1 тэрбум төгрөг, урсгал зардал 467,2 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 289.9 тэрбум төгрөгийн ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 88.7 хувь буюу 136.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. үүнд өнгөрсөн оны мөн үеийнхээс орлогын албан татвар 2.3 дахин буюу 129.9 тэрбум төгрөгөөр, хувьцааны ногдол ашиг 2.0 дахин буюу 23.1 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.

Төсвийн орлого

Улсын нэгдсэн төсөвт 2006 оны эхний найман сард 762.3 тэрбум төгрөгийн орлого оруулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 48.0 хувь буюу 247.2 тэрбум төгрөгөөр өсч, төсвийн орлогын төлөвлөгөө 8.0 хувиар давж биелэв. Татварын бус орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.3 хувь буюу 25.3 тэрбум төгрөгөөр өссөн ч төлөвлөгөө 79.7 хувийн биелэлттэй байна.

НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

Ажилгүйчүүд

Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 2006 оны эхний найман сарын байдлаар 33.4 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.9 хувь буюу 2.1 мянган хүнээр буурч харин 2005 оны жилийн эцсийнхээс 1.4 хувь буюу 0.5 мянган хүнээр өссөн байна. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 45.6 хувь нь урьд өмнө тодорхой ажил хөдөлмөр эрхэлсэн бол 51.4 хувь нь ямар нэг ажил хөдөлмөр эрхлээгүй, анх удаа ажил хайж бүртгүүлсэн иргэд байна. Аймаг, нийслэлийн бүртгэлтэй ажилгүйчүүдийн хөдөлгөөнийг 2006 оны эхний найман сарын байдлаар авч үзвэл 36.6 мянган ажилгүй иргэн шинээр бүртгүүлж, 26.4 мянган бүртгэлтэй ажилгүйчүүд ажилд зуучлагдан орж, 9.8 мянган иргэн ажил идэвхитэй эрж хайхгүй байгаа гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Улсын дунджаар нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 56.1 хувь буюу 18.7 мянга нь 16-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Өмнөговь аймагт харьцангуй өндөр буюу 62.4-69.3 хувьтай байна.

Эрүүл мэнд

Амьд төрсөн хүүхдийн тоо 2006 оны эхний найман сарын байдлаар 31.7 мянга болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5 мянган хүүхдээр буюу 5.1 хувь өсөв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төрөлт Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт буурч, Улаанбаатар хот, бусад аймагт нэмэгдсэн байна. 2006 оны эхний найман сард 21 эх энджээ. Нэг хүртэлх насандаа 645 хүүхэд эндсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс таван хүүхдээр нэмэгдэж, 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 145 болж, 11 хүүхдээр буурсан байна. Улсын дунджаар амьд төрсөн 1000 хүүхэд тутмаас 20 нь нэг хүртэлх насандаа эндсэний дотор Баянхонгор, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Говьсүмбэр аймагт улсын дунджаас дээгүүр байна.

үйлдвэрлэл, үйлчилгээ, аж үйлдвэр

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2006 оны эхний найман сарын байдлаар 2000 оны зэрэгцүүлэх үнээр 547.2 тэрбум төгрөгөөр өслөө. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл 19.3 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэл 3.8 хувиар нэмэгдэж, харин уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 7.5 хувиар буурчээ. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2000 оны мөн үеийнхтэй зэрэгцүүлбэл уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 27.9 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарынх 2.4 дахин, цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 23.4 хувиар тус тус өссөн байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2000 оны мөн үеийнхтэй зэрэгцүүлбэл уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 30.3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарынх 2.4 дахин, цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 22.6 хувиар тус тус өссөн байна. Энэ салбар 2006 оны эхний долоон сарын байдлаар оны үнээр 1043.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлсний 693.8 тэрбум нь гадаадын зах зээлд борлогджээ. Аж үйлдвэрийн нийт борлуулсан бүтээгдэхүүний 73,2 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэр, 16,0 хувийг боловсруулах аж үйлдвэр, 10,8 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч, ус хангамжийн салбар борлуулсан байна.

Хөдөө аж ахуй

2006 оны есдүгээр сарын 1-ний байдлаар улсын хэмжээгээр 5841.7 тонн төмс, 5797.8 тонн хүнсний ногоо хурааж, 416.7 мянган тонн өвс хадлан, 4580.0 тонн гар тэжээл бэлтгээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төмс 31.1 тонн буюу 0.5 хувь, хадлан өвс 106.8 мянган тонн буюу 34.3 хувиар тус тус өсч, харин гар тэжээл 1.3 мянган тонн буюу 21.6 хувь, хүнсний ногоо 2.0 мянган тонн буюу 26.0 хувиар тус тус буурсан байна.

Тээвэр

Төмөр замын тээврээр 2006 оны эхний найман сард 9.8 сая.тн ачаа, давхардсан тоогоор 2,9 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс зорчигч тээвэрлэлт 0.3 хувь буюу 9.6 мянган хүнээр өсч, тээсэн ачаа 2.7 хувь буюу 272.3 мян.тн-оор буурсан байна. Дамжин өнгөрөх ачааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 12,2 хувь буюу 456,9 мян.тн-оор буурсан нь нийт тээсэн ачааны хэмжээ буурахад нөлөөлсөн хэмжээ буурахад нөлөөлсөн байна. Төмөр замын тээврээр олон улсад тээвэрлэсэн зорчигч тээвэрлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.3 хувь буюу 7.8 мян.хүнээр, дотоодод тээвэрлэсэн зорчигч 0.1 хувь буюу 1.8 мян.хүнээр тус тус өссөн байна. Агаарын тээврээр 2006 оны эхний найман сард 1333.0 тн ачаа, давхардсан тоогоор 254.1 мянган зорчигч тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс тээсэн ачаа 4.8 хувь буюу 61.2 тн-оор, зорчигч тээвэрлэлт 10.8 хувь буюу 24. 9 мянган хүнээр өссөн байна.

Гадаад худалдаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2006 оны эхний найман сарын байдлаар 1840.4 сая ам.доллар, үүнээс экспорт 899.9 сая, импорт 940 гадаад худалдааны тэнцэл 40.6 сая ам.долларын алдагдалтай гарав. Нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 44.5 хувь, экспорт 60.2 хувь импорт 32.0 хувиар тус тус өслөө.

Экспорт

Экспортын нийт үнийн дүнгийн 92.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 6.4 хувийг гадаадын захиалагчийн материалаар хийсэн бараа, бүтээгдхүүн эзэлж байна. Экспортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдхүүний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 288.7 сая ам.доллараар, нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн 50.7 сая ам.доллараар, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэлийн экспорт 9.1 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспорт өсөхөд голлон нөлөөлөв. Харин үнэт ба хагас хувь, оёмол хувцас 3.4 хувь, самнасан ноолуур 4.6 хувийг тус тус эзэлж байна.

Импортоор 2006 оны эхний найман сард 83 орноос бараа оруулснаас нийт үнийн дүнгийн 35.9 хувь нь ОХУ-д, 28. 7 хувь нь БНХАУ-д, 6.2 хувь нь Япон улсад, 5.6 хувь нь БНСУ-д, 3.2 хувь нь АНУ-д тус тус ногдож байгаа бөгөөд эдгээр улсуудтай хийсэн импорт нь нийт импортын үнийн дүнгийн 79.8 хувь болж байна. Нийт импортын 80.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 10.9 хувийг хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 4.6 хувийг гадаадын захиалагчийн материал, эд зүйлс; 3.0 хувийг гадаадын тусламжийн бараа, 0.9 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа тус тус эзэлж байна.

Импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний импорт өнгөрсөн үеийн мөн үеийнхтэй харьцуулбал 97,1 сая ам.доллараар, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 13,5 сая ам.доллараар, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 14,9 сая ам.доллараар, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 14.2 сая ам.доллараар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 9.9 сая ам.доллараар тус тус өссөн нь импорт өсөхөд голлон нөлөөлөв. Харин машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 0.6 сая ам.доллараар, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүний импорт 1.4 сая ам.доллараар тус тус буурсан байна. Автобензиний импорт өнгөрсөн оны мөн үеэс 30.4, хөнгөн тэрэгний импорт 13.2, гурилын импорт 3.4, цахилгааны импорт 0.7 сая ам.доллараар тус тус өсчээ.

ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ

Урсгал данс

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2006 оны хоёрдугаар улиралд 73.2 сая ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 105.5 сая ам.доллараар нэмэгдэв. Гадаад худалдаа болон үйлчилгээний тэнцэл 33.9 сая ам.долларын ашигтай гарсан нь урсгал данс ашигтай гарахад алт, зэсийн дэлхийн үнэ өндөр байсантай холбоотой. үйлчилгээний тэнцэл нь 5.4 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Хамтарсан үйлдвэрүүд өнгөрсөн оны ногдол ашгаас 16.4 сая ам.долларыг гадаад орнууд руу шилжүүлсэн, Засгийн газар болон хувийн хэвшлийн байгууллагууд гадаадын зээлийн хүүд 4.0 сая ам.долларыг төлсөн нь орлогын данс алдагдалтай гарахад голлон нөлөөлжээ.

Дотоод худалдаа

2006 оны эхний найман сарын байдлаар бөөний болон жижиглэн худалдааны салбарын нийт борлуулалт 349.0 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 35.6 тэрбум төгрөг буюу 11.4 хувиар өсчээ. Бөөний худалдааны борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.1 хувиар буюу 16.4 тэрбум төгрөгөөр, жижиглэн худалдааных 14.4 хувь буюу 19.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Нийт борлуултын 56,3 хувийг бөөний худалдаа, 43,7 хувийг жижиглэн худалдаа эзэлж байна.

Эх үүсвэр: Үндэсний статистикийн газар

Сэтгэгдлүүд
Бичсэн: boldoo_1955 2007-10-01 17:02:43, IP 203.194.112.254, Улс Mongolia
nadad asuult bna

sain bna uu? 9 sariin medeelel hezee garah we?

 

Сэтгэгдэл бичэхийн тулд нэвтэрсэн байх ёстой. Та энд дарж нэвтэрнэ үү.

[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж