Монгол - English  
Товч танилцуулга
Нийслэл хотын хүн амын талаас илүү хувь амьдардаг гэр хорооллыг цаашид хэрхэн хөгжүүлэх стратегийн асуудлыг тодорхойлох нь гэр хороололд амьдардаг та, таны үр хүүхэд, хамаатан садан болон гэр хороололтой зэрэгцэн хотын барилгажсан хэсэгт амьдарч буй та, таны үр хүүхэд, садан төрлийн хувьд чухал ач холбогдолтой асуудал билээ. Улаанбаатар хотын хот байгуулалтын нэг нэгж гэж хүлээн зөвшөөрч төлөвлөөгүйгээс төлөвлөлтгүй хөгжиж, улам бүр тэлж байгаа гэр хороолол нь хотын агаар, хөрс, гүний усны бохирдлын гол эх үүсвэр болж байгаа ба тэнд амьдарч байгаа хүн амын хувьд амьдрахад таатай, аюулгүй орчин гэж үзэхээргүй байгаа билээ. Гэр хорооллын тархай замбараагүй суурьшил нь дэд бүтэц байгуулах боломжийг хязгаарлаж өгдөг. Дэд бүтэц байгуулахгүйгээр байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй, амьдрахад таатай орчин байгуулж чадахгүй юм. Иймээс эрүүл, аюулгүй, тавтай орчинд амьдрах эрмэлзэлтэй иргэн та санаа бодлоо бидний ажилд нэмэрлэнэ үү. Та бид хамтдаа энэ хотын ирээдүйн эзэд билээ.

Гэр хорооллыг байршил болон хөгжлөөр нь 3 хэсэгт хуваан үзэж нөхцөлийг сайжруулж хөгжүүлэх стратегийг төлөвлөх юм. Үүнд:
  1. Хотын төвийн гэр хороолол буюу хотын төвтэй ойр, ундны ус, зам тээвэр болон хатуу хог хаягдлыг зайлуулах үйлчилгээгээр хангагдсан гэр хорооллын бүс.
  2. Дунд бүсийн гэр хороолол буюу төвийн гэр хороололтой залган байрлах гэр хорооллын бүс. Энэ бүсэд зөөврийн ус, нүхэн жорлон зонхилдог ба хүрч очиход хүндрэлтэй гудамж замтай, үерийн ус зайлуулах далан суваггүй, гуу жалга ихтэй тул амьдрах аюултай орчинтой.
  3. Захын гэр хороолол буюу дунд бүсийн гэр хороололтой залган байрлах төлөвлөлтгүй, хурдацтайгаар хүрээгээ тэлж буй гэр хорооллын бүс. Энэ бүсийн гэр хорооллын айл өрхүүдийн дийлэнх нь аюултай орчинд буюу өндөр хүчдэлийн доор, суваг, далан, гуу жалгын орчимд үерийн аюултай бүсэд амьдарч байгаа ба зарим газарт ус, цахилгааны хангамж байхгүй байна.
 
 

[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж