Banjig. Шууд туслагч

Ажлын байр санал болгох нь

Banjig.Net-ийн шинэ салбар болох Banjig.Бизнес лавлахад ажлын байр санал болгож байна.

Ямар хүн ажилд тохирох вэ?
Энэхүү ажил нь цагийн ажил тул дараах хүмүүст илүү тохиромжтой. Үүнд:
  • Оюутанууд: Хичээлийн бус цагаараа
  • Давхар орлого олохыг хүссэн Маркетингийн менежерүүд: Өөрийн үндсэн ажлын хажуугаар давхар ажиллах боломжтой бөгөөд үндсэн ажилд огт нөлөөлөхгүйгээр 2 ажлыг нэг зэрэг амжуулах боломжтой.
Ажиллах хэлбэр: Цагийн ажил
Тавих шаардлага: Гадаад хэлний зохих мэдлэгтэй, харилцааны болон хэл ярианы өндөр чадвартай, биеэ зөв боловсон авч явдаг, интернэтийн талаар ерөнхий төсөөлөлтэй хүн.

Бүрдүүлэх материал:
  • Анкет (хар өнгийн үзгэн балаар өөрийн гараар бөглөнө)
  • 1 хувь цээж зураг
  • Оюутны үнэмлэх/Ажлын газрын үнэмлэх
Эсвэл энд дарж ажилд орох анкетаа онлайнаар бөглөж илгээнэ.

Хийх ажил:
"Banjig.Бизнес лавлах"-ын ач холбогдол, давуу талуудыг бизнес эрхлэгчдэд танилцуулан, "Banjig.Бизнес лавлах"-аар үйлчлүүлэх гэрээ байгуулах (Ажлын байр сонирхогчид "Banjig.Бизнес лавлах"-ын талаар зүүн талын менюнээс уншиж танилцана уу.)
Цалин хөлс: Тухайн хүн хэр их хөдөлмөрлөнө тэр хэмжээгээр өндөр цалинтай байх зарчмаар ажиллах бөгөөд хэдэн ч жил ажиллах боломжтой ба оюутануудын хувьд өөрийн мэргэжлээрээ сонирхсон ажилдаа үндсэн ажилтнаар орох боломж нээгдэнэ. Ажиллах зарчим. Үүнд:
  • "Banjig.Бизнес лавлах"-аар үйлчлүүлэх гэрээ байгуулан гэрээнээс орох орлогийн тодорхой хувиар цалинжна.
  • Тухайн гэрээ байгуулсан компаниуд нь "Banjig.Бизнес лавлах"-аар үйлчлүүлж байгаа хугацааны туршид жил бүр дээрх хувиа авсаар байна
Ажилд орох давуу тал: "Banjig.Бизнес лавлах"-ын маркетингийн менежерүүдэд хувиарын дагуу "Компьютер, интернэтийн сургалт"-ыг явуулж байх тул энэхүү ажилд орсноор төлбөргүйгээр боловсролоо нэмэгдүүлэх боломжтой.

Энд дарж ажилд орох анкетаа бөглөж илгээнэ үү.

99731583 болон 462778 дугаарын утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Уншигдсан : 20452
Сүүлд шинэчлэгдсэн : 2006-09-17 19:44:14
[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж