|
Бизнес лавлах гэж юу вэ? "Banjig.Бизнес лавлах" нь Banjig.Сүлжээний нэг салбар бөгөөд "Business To Business (B2B)" буюу бизнесийн байгууллага хоорондын, "Business To Customer (B2C)" буюу бизнесийн байгууллагаас хэрэглэгчдэд хандсан онлайн худалдаа үйлчилгээний талбар юм.
Одоогийн байдлаар Banjig.Сүлжээнд бүртгэгдсэн 170 орчим мянган гишүүн байгаа бөгөөд өдөр тутам тогтмол 40 гаруй мянга очим хүн хандаж байна.
Banjig.Бизнес лавлахын үндсэн зорилго нь бизнес мэдээллийг нээлттэй болгоход оршиж байгаа бөгөөд ингэснээрээ үндэсний үйлдвэрлэгчид болон дотоодын бизнес эрхлэгчдэд бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэхийн зэрэгцээ нөгөө талаас хэрэглэгч, үйлчлүүлэгчид ч өөрт хэрэгтэй мэдээллийг түвэггүйгээр олж аван ямар бараа, бүтээгдэхүүн худалдан авах, аль үйлчилгээгээр үйлчлүүлэх шийдвэрээ маш өргөн сонголттойгоор гаргах боломж бүрдэх бөгөөд ингэснээр шударга өрсөлдөөнийг улам нэмэгдүүлж бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар улам нэмэгдэх болно хэмээн үзэж байна.
Бизнес мэдээллийг нээлттэй болгоно хэмээхийн учир: Бизнесийн том, жижгээс үл хамааран бизнес эрхлэгч хэн бүхэнд өөрийн бизнесийн үйл ажиллагаа, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хүргэх хэрэгцээ шаардлага байнга гардаг билээ. Тэгвэл бизнес эрхлэгчид энэхүү хэрэгцээгээ хангахын тулд реклам сурталчилгаа, PR-ийн олон хэлбэрийг сонгодог бөгөөд ямарч хэлбэр сонгосон гэсэн хангалттай хэмжээний мэдээлэл түгээх нь хөрөнгө мөнгөний асуудлаар хязгаарлагдаж байдаг. Тэгвэл Banjig.Бизнес лавлахаар тэрхүү хүргэхийг хүссэн боловч хязгаарлагдаад байгаа бизнес мэдээллээ маш ойлгомжтой энгийн хэлбэрээр түгээх бөгөөд тухайн байгууллагад хөрөнгө мөнгөний асуудал огт үүсгэхгүй, үр дүн нь ч ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байж хийсэн сурталчилгаанаас ч давуу байх талтай. Өөрөөр хэлбэл шинээр байгуулагдаж байгаа аж ахуйн нэгж, хувиараа болон жижиг дунд бизнес эрхлэгчид түүнчлэн томоохон хэмжээний пүүс, компани, групп, холдинг хүртэл өөрсдийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, таниулах асуудал дээр огтхон ч санаа зоволтгүй маш хялбараар шийдэх боломжтой боллоо. Энэ бол Мэдээлэл, харилцаа холбооны өндөр технологид тулгуурласан "Дараа үеийн бизнес"-ийн цогц шийдэл юм. "Бизнес лавлах" Бизнес эрхлэгчдийн нүдээр
"Banjig.Бизнес лавлах" - Дараа үеийн бизнес эрхлэгчдэд зориулав. Бид Монголын бизнесийн хөгжлийг дэмжиж байна. Уншигдсан : 6820 Сүүлд шинэчлэгдсэн : 2007-06-16 12:49:43 |