Гишүүдийн ялгаа, үйлчилгээний үнэ
Free member
Bronze member
Silver member
Gold member
Бүртгүүлэх дараалал
| Гишүүдийн ялгаа, үйлчилгээний үнэ |
Banjig.Бизнес лавлах нь:
- Free member (Төлбөргүй)
- Bronze member (Жилийн хураамж 75,000 төгрөг)
- Silver member (Жилийн хураамж 95,000 төгрөг)
- Gold member (Жилийн хураамж 195,000 төгрөг)
гэсэн 4-н ангилалтай бөгөөд ангилал тус бүр авч буй үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээгээрээ ялгаатай.
Бизнес лавлахын аль ч ангилалаар үйлчлүүлэхийн тулд Banjig.ID авсан байх хэрэгтэй бөгөөд Banjig.ID авах нь төлбөргүй. Хэрэв Banjig.ID байхгүй бол
энд дарж авна уу. (Banjig.ID aвсаны дараа сүлжээнд нэвтрэхэд өөрийн бизнесээ Banjig.Бизнес лавлахад бүртгүүлэх хуудсанд очих болно)
Banjig.Бизнес лавлахаар үйлчлэх үнэ нь ангилал тус бүрд дээр дурдсанаар байх бөгөөд харин мэдээллийн технологийн ашиг тусыг бизнес эрхлэгчдэд мэдрүүлэх, түүний тусламжтайгаар бизнесийн хөгжлийг дэмжих үүднээс
"Free member (Төлбөргүй ангилал)"-ээс "Gold member" хүртэлх бүх ангилалд
1. Вэб сайт хийх
2. Домэйн нэр
3. Вэб байршуулах (Web hosting)
4. Бизнес и-мэйл хаяг
5. Компьютер, интернэтийн сургалт
зэрэгт гарах зардалыг тооцохгүйгээр эдгээр үйлчилгээнүүдийг төлбөргүй үзүүлэх болно.
Энэ ангилалын хэрэглэгчид нь ямар нэгэн төлбөр хураамж төлөхгүйгээр дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой ("Free member" гэсэн лого дагалдана). Үүнд:
- Вэб сайттай болох
- Өөрийн нэрээр домэйн нэртэй болох. (http://www.yourname.bd.mn) Энэ нэрийг авснаар тухайн бизнес эрхлэгч интернэтийн орчинд өөрийн гэсэн хаягтай болж байгаа бөгөөд хэрэглэгчид энэ нэрээр бизнес эрхлэгчийн вэб сайтруу буюу онлайн сурталчилгаа, худалдаа, үйлчилгээ рүү шууд хандах боломжтой.
- Дээрх домайн нэр Banjig.Вэб лавлахад давхар бүртгэгдэнэ. Вэб лавлах гэж юу болох талаар энд дарж харна уу.
- Вэбээ интернэтэд байрлуулах (Энэ нь ямар нэг барилга байгууламжид худалдаа, үйлчилгээний талбай түрээслэхтэй адил ойлголт юм. Үүнийг вэб хостинг гэж нэрлэдэг.)
- Өөрийн вэбдээ байгууллагын нэр, лого, үйл ажиллагааны чиглэл, танилцуулга, холбоо барих мэдээллээ байрлуулах
- Banjig.Бизнес лавлахад бизнесийн үйл ажиллагааны 4 хүртэлх ангилалд өөрийн байгууллагыг байрлуулах
- Banjig.Бизнес лавлахад нэг хүртэлх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирох ангилалд дэлгэрэнгүйгээр байрлуулах
- Дээрх агуулгуудыг хүссэн үедээ шинэчлэх
- Бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдээс худалдан авах, үйлчлүүлэх болон бусад бизнес санал хүлээн авах
Энэ ангилал нь төлбөртэй ангилалуудаар үйлчлүүлэхийн өмнөх завсарын ангилал бөгөөд туршиж үзэхэд зориулагдсан ба харин жижиг хэмжээний бизнес эрхэлдэг хүмүүст энэ ангилалаар тогтмол үйлчлүүлэх нь огт зардалгүйгээр өөрийн бизнесийг бусдад таниулан сурталчилах боломж олгоно.
Энд дарж жишээ харна уу.
Энд дарж бүртгүүлнэ үү.
Энэ ангилал нь үйлчилгээний байгууллагуудад тохиромжтой бөгөөд үйлчилгээний хураамж жилд 75,000 төгрөг байна. "Bronze member" гэсэн лого дагалдана. Дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:
- Байгууллагын вэб сайттай болох
- Бизнес эрхлэгчийн нэр хүндийн илэрхийлэл болсон нэг хүртэлх бизнес мэйл хаягтай болох (companyname@biznet.mn)
- Байгууллагын нэрээр домэйн нэртэй болох. (http://www.companyname.bd.mn) Энэ нэрийг авснаар тухайн бизнес эрхлэгч интернэтийн орчинд өөрийн гэсэн хаягтай болж байгаа бөгөөд хэрэглэгчид энэ нэрээр бизнес эрхлэгчийн вэб сайтруу буюу онлайн сурталчилгаа, худалдаа, үйлчилгээ рүү шууд хандах боломжтой.
- Байгууллагын нэр, лого, үйл ажиллагааны чиглэл, танилцуулга, холбоо барих мэдээллээ байрлуулах
- Байгууллагын танилцуулгадаа 1 нэмэлт хуудас үүсгэх
- 5 хүртэлх нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирох ангилалд дэлгэрэнгүйгээр байрлуулах
- Байгууллагын зургийн галерейг 9 хүртэлх зурагтайгаар үүсгэх
- Бизнес суваг ашиглан Бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдээс худалдан авах, үйлчлүүлэх санал хүлээн авах
- Бизнес суваг ашиглан Бизнес эрхлэгчдэд худалдан авах санал тавих
Төлбөртэй ангилалаар үйлчлүүлэхэд эхлэж төлбөргүй ангилалаар бүртгэгдэх бөгөөд гэрээ байгуулагдсаны дараа гэрээнд тусгагдсан ангилалд шилжинэ.
Энд дарж жишээ харна уу.
Энд дарж бүртгүүлнэ үү.
Энд дарж гэрээний загвар авна уу.
"Bronze member"-т бүртгүүлсэн байгууллагууд
Энэ ангилал нь цөөн нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй худалдааны байгууллагуудад тохиромжтой бөгөөд үйлчилгээний хураамж жилд 95,000 төгрөг байна. "Silver member" гэсэн лого дагалдана. Дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:
- Байгууллагын вэб сайттай болох.
- Бизнес эрхлэгчийн нэр хүндийн илэрхийлэл болсон бизнес мэйл хаяг, домэйн нэртэй болох
- Байгууллагын нэр, лого, үйл ажиллагааны чиглэл, танилцуулга, холбоо барих мэдээллээ байрлуулах
- Байгууллагын танилцуулгадаа 2 нэмэлт хуудас үүсгэх
- 20 хүртэлх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирох ангилалд дэлгэрэнгүйгээр байрлуулах
- Байгууллагын зургийн галерейг 24 хүртэлх зурагтайгаар үүсгэх
- Бизнес суваг ашиглан Бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдээс худалдан авах, үйлчлүүлэх санал хүлээн авах
- Бизнес суваг ашиглан Бизнес эрхлэгчдэд худалдан авах санал тавих
- Вэбд зочлогсдийн статистик үзүүлэлтийг харах
Төлбөртэй ангилалаар үйлчлүүлэхэд эхлэж төлбөргүй ангилалаар бүртгэгдэх бөгөөд гэрээ байгуулагдсаны дараа гэрээнд тусгагдсан ангилалд шилжинэ.
Энд дарж жишээ харна уу.
Энд дарж бүртгүүлнэ үү. Э
Энд дарж гэрээний загвар авна уу.
"Silver member"-т бүртгүүлсэн байгууллагууд
Энэ ангилал нь олон нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй, олон салбар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад тохиромжтой бөгөөд үйлчилгээний хураамж жилд 195,000 төгрөг байна. "Gold member" гэсэн лого дагалдана. Дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:
- Байгууллагын вэб сайттай болох.
- Бизнес эрхлэгчийн нэр хүндийн илэрхийлэл болсон бизнес мэйл хаяг, домэйн нэртэй болох
- Байгууллагын нэр, лого, үйл ажиллагааны чиглэл, танилцуулга, холбоо барих мэдээллээ байрлуулах
- Байгууллагын танилцуулгадаа хүссэн нэмэлт хуудсаа үүсгэх
- 1000 хүртэлх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирох ангилалд дэлгэрэнгүйгээр байрлуулах
- Байгууллагын зургийн галерейг 128 хүртэлх зурагтайгаар үүсгэх
- Бизнес лавлахад шинээр нэмэгдсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл хүлээн авах
- Бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдээс худалдан авах, үйлчлүүлэх болон бусад бизнес санал хүлээн авах
- Бизнес лавлахад бүртгэлтэй бүх бизнес эрхлэгчдэд бизнес санал илгээх
- Вэбд зочлогсдийн статистик үзүүлэлтийг харах
- Виртуаль оффисе эзэмших
- Бизнес лавлахын ажлын байрны мэдээллийн сангаас ажилд орохыг хүсэгчдын анкет шүүж харах
- Ажлын байрны мэдээллийн санд өөрийн байгууллагын ажлын байрны танилцуулгаа байрлуулах
- Banjig.Net-ийн мэдээний сувагт өөрийн байгууллагын цаг үеийн мэдээ, мэдээллээ бичиж байрлуулах http://news.banjig.net
- Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Онлайнаар худалдаалах
Төлбөртэй ангилалаар үйлчлүүлэхэд эхлэж төлбөргүй ангилалаар бүртгэгдэх бөгөөд гэрээ байгуулагдсаны дараа гэрээнд тусгагдсан ангилалд шилжинэ.
Энд дарж жишээ харна уу.
Энд дарж бүртгүүлнэ үү.
Энд дарж гэрээний загвар авна уу.
"Gold member"-т бүртгүүлсэн байгууллагууд
| Бүх ангилалын хувьд вэб сайтад |
- Нүүр хуудас
- Бүтээгдэхүүн
- Бидний тухай
- Компаний мэдээлэл
гэсэн үндсэн хуудсууд байна. Байгууллагууд өөрсдийн оруулсан мэдээллээ шинэчлэх, хуудас нэмэх зэргээр удирдан зохион байгуулах
"Миний бизнес" хэмээх удирдлагын самбартай болно.
Төлбөртэй ангилалын гишүүдийн хувьд Banjig.Бизнес лавлахыг хэрхэн үр дүнтэй хэрэглэх болон компьютерийн анхан шатны мэдлэг эзэмших (интернэтийн орчинд ажиллах) сургалтад үнэ төлбөргүйгээр хамрагдах эрхтэй болно.
| Banjig.Бизнес лавлахад бүртгүүлэх дараалал |
- Banjig.Бизнес лавлахад бүртгүүлэхийн тулд юуны өмнө Banjig.ID авах хэрэгтэй. Banjig.ID авах зааврыг энд дарж үзнэ үү. Эсвэл энд дарж шууд Banjig.ID авах талбар луу очно уу.
- Banjig.Бизнес лавлахын (www.biz.banjig.net эсвэл www.bd.mn) нүүр хуудсанд байрлах "Одоо бүртгүүл" товч дээр дарна.
- "Одоо бүртгүүл" товч дээр дархад байгууллага бүртгэх хуудсанд шилжих ба энд байгууллагын мэдээлэл болон холбоо барих мэдээллээ оруулна. Үүнд дараах мэдээлэл оруулна.
- Компаний нэр
- Домэйн - Үүнийг өөрийн байгууллагын нэрээр шинээр зохиож бичих ба энэ нь байгууллагын танилцуулах хуудас руу очих хаяг болно.)
- Вэб - Энэ нь тухайн байгууллагад хэрэглэж байгаа вэбийн нэр)
- Компаний зураг - Компаний танилцуулах текстийн хамт байрлах бөгөөд энд байршлийн схем эсвэл байгууллагын зураг г.м. байж болно.
- Үйл ажиллагааны чиглэл - Энд "Ангилал сонгох" гэсэн товч дээр даран өөрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг сонгох ба ингэснээр танай байгууллага сонгосон бүх ангилалд харагдах болно. Нийт 4 хүртэлх ангилал сонгох боломжтой.
- Компаний товч танилцуулга - Энэ нь Компаний танилцуулах хуудсын нүүрэнд харагдах ба 200-400 тэмдэгтэд багтаан бичих хэрэгтэй.
- Компаний дэлгэрэнгүй танилцуулга - Компаний товч танилцуулгад бичсэн текстийг дахин бичих шаардлагагүй.
- Чухал бараа үйлчилгээний танилцуулга - Энд өөрийн байгууллагын бараа, үйлчилгээг тоочсон байдлаар товч бичих нь тохиромжтой.
- Хаяг - Өөрийн байгууллагын хаяг байрлалыг бичнэ. Таны бичсэн бизнес санал болон бусад захианд байнга хавсаргагдаж явах тул үнэн зөв бичнэ үү.
- Ажилчдын тоо - Энэ нь танай байгууллагатай харилцахыг хүсэж байгаа байгууллагад танай байгууллагын талаар анхны төсөөлөл авхад туслана
- Жилийн дундаж орлого - Энэ нь танай байгууллагатай харилцахыг хүсэж байгаа байгууллагад танай байгууллагын талаар анхны төсөөлөл авхад туслана
- Байгуулагдсан он
- Лого - Танай байгууллагын лого бөгөөд Компаний танилцуулах хуудсан дээр компаний нэртэй хамт харагдана.
- Харилцах хүний мэдээлэл - Энд тухайн байгууллагын менежер өөрийн мэдээллээ оруулбал тохиромжтой бөгөөд төрөл бүрийн бизнес санал болон бусад захиаг илгээхэд дагалдаж явах болно.
- Компани бүртгүүлсэний дараа мэдээллийг хүлээн авсан гэсэн мэдээлэл гарах бөгөөд тухайн компаний мэдээллийг "Banjig.Бизнес лавлах"-ын ажилтанууд хянаж үзээд 24 цагийн дотор Бизнес лавлахад бүртгэж авах болно
- Тухайн компанийг бизнес лавлахад бүртгэхэд и-мэйл хаягаар энэ талаарх мэдээлэл очих болно.
- Компани "Banjig.Бизнес лавлах"-д бүртгэгдсэний дараа гэрээ байгуулсны үндсэн дээр ангилалын зэрэглэлээ нэмэгдүүлж болно.