|
|
"Миний бизнес" талбарын талаар Энэ нь Banjig.Бизнес лавлахад өөрийн байгуулагын танилцуулга болон бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ гэх мэт бүхий л мэдээллээ оруулах, засах боломжийг бүрдүүлсэн удирдлагын талбар юм. Өөрөөр хэлбэл Banjig.Бизнес лавлахаар үйлчлүүлж байгаа бизнес эрхлэгч нь хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ хүргэхийг хүссэн мэдээллээ цаг тухай бүрд нь оруулан тэдэнтэй ойр байх нөхцлийг бүрдүүлж байна. "Миний бизнес" талбарыг харах. Энэ талбар нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
- Бизнес суваг
- Хэрэглэгч, үйлчлүүлэгчид болон бизнес эрхлэгчдээс худалдан авах, үйлчлүүлэх санал, захиа хүлээн авах
- Бизнес лавлахад бүртгэлтэй гишүүдэд (Бизнес эрхлэгчдэд) бизнес санал, захиа илгээх
- Бизнес сувгийн холбоо барих жагсаалтад харилцагч байгууллагуудынхаа холбоо барих мэдээллийг цуглуулах зэргээр бизнесийн харилцаа холбоогоо сайжруулахад хэрэглэгдэнэ.
- Худалдах, сурталчилах
- Өөрийн байгууллагын бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг бизнес лавлахын тохирох ангилалд нэмэх
- Бизнес лавлахад байрлуулсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ удирдах (Мэдээллийг нь засах, ангилал солих, харагдахгүй болгох, устгах) зэргээр бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх сурталчилахад хэрэглэгдэнэ.
- Вэб хуудас, галерей
- Өөрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн процесс, тэмцээн уралдаан, үзэсгэлэн яармагт оролцож байсан болон авч байсан шагнал, өргөмжлөл зэргээр зургийн цомог үүсгэх, засах, өөрчлөх, устгах
- Бизнес лавлах дахь байгууллагын танилцуулгадаа шинэ хуудас үүсгэх, доторх мэдээллийг шинэчлэх хуудсын нэрийг өөрчлөх, устгах зэргээр хэрэглэнэ. Мөн түүнчлэн энэ хуудас нь тухайн байгууллагын бие даасан вэб сайтын хуудсууд болно. Өөрөөр хэлбэл вэбийнхээ мэдээллийг ч гэсэн давхар удирдаж байна гэсэн үг.
- Бүртгэлийн мэдээлэл
- Байгууллагын товч танилцуулга
- Зураг, лого
- Дэлгэрэнгүй танилцуулга
- Үйл ажиллагааны чиглэл
- Холбоо барих мэдээлэл зэрэг байгууллагыг анх бүртгүүлэхэд бөглөсөн мэдээллийг нэмэх, шинэчлэх зэрэгт хэрэглэгдэнэ.
Уншигдсан : 1464
Сүүлд шинэчлэгдсэн : 2006-05-29 18:46:56
|