Бизнес эрхлэгч Та "Бизнес суваг"-ийн тусламжтайгаар бизнесийн харилцаа холбоогоо улам сайжруулж чадна.
Хувь хүн, компаний ажилтан нар нь Banjig.Бизнес лавлах дахь тухайн нэг байгууллагын хуудсанд байрлах

гэсэн товч дээр даран тэрхүү байгууллагатай харилцах боломжтой.
Холбоо барих хуудасыг
энд дарж үзнэ үү.
"Бизнес суваг" нь:
- Ирсэн
- Явсан
- Хогийн сав
- Block List
- Contact List
- Тохиргоо
гэсэн 6 талбартай бөгөөд эдгээр нь
- Мэдээлэл хүлээн авах
- Мэдээлэл илгээх
- Мэдээллээ удирдах гэсэн үндсэн 3 хэсэгт хуваагдана.
Мэдээлэл хүлээн авах
Энд
"Ирсэн" талбар орох ба хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудаас ирэх.
- Санал хүсэлт
- Худалдан авах санал (Хэрэглэгчээс шууд)
- Бизнес санал (Харилцагчаас шууд)
- Худалдааны мэдээлэгчийн мэдээлэл (Шинээр бүртгэгдсэн худалдах, худалдан авах саналууд)
- Бусад мэдээллүүд байрлана.
Мэдээлэл илгээх
Энд хэрэглэгчид болон харилцагчидаас ирсэн захианд хариу бичих болон шинээр захиа бичих хэсэг орно.
- Хариу илгээх
- "Ирсэн" талбараас захианы дэлгэрэнгүй рүү орж "Хариулах" товчыг дарж хариу илгээх бөгөөд хариу захианд автоматаар холбоо барих мэдээлэл нэрийн хуудас хэлбэрээр дагалдана.
- Шинээр захиа илгээх
- "Contact List"-ээс захиа илгээх: "Contact List"-д байгаа компаниудын холбоо барих мэдээллээс сонгон захиа бичих хэлбэр юм. Өөрөөр хэлбэл харилцагч байгууллагууддаа захиа илгээнэ.
- Барааны болон байгууллагын жагсаалтаас захиа илгээх:
Banjig.Бизнес лавлахын төрөлжсөн каталогид байгаа бараа болон байгууллагын жагсаалтаас холбоо барих, санал илгээх байгууллагаа сонгон захиа илгээнэ.
Энэ нь шинээр харилцах байгууллага болон хуучин харилцагчдынхаа шинэ бараанд захиа илгээх хэлбэр юм.
Мэдээллээ удирдах
Энд дараах талбарууд орно.
- Явсан
- Хогийн сав
- Block List
- Contact List
- Тохиргоо
"Явсан" талбарт гадагш илгээсэн бүх санал, захианууд байрлана.
"Хогийн сав" энд устгасан захианууд байрлана.
"Block list" энд харилцахыг хүсэхгүй байгаа хаягуудыг байрлуулна. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хэрэглэгчээс огт шаардлагагүй захиа ирээд байвал түүний хаягыг "Block list"-д оруулснаар дахин хэрэгцээгүй захиа хүлээн авахгүй болно.
"Contact List" Бизнес сувгаар ирсэн санал, захиануудаас сонгон өөрийн харилцагчдын жагсаалтад оруулна. Ингэснээр харилцагч байгууллагуудтайгаа харилцаа холбоогоо тогтвортой явуулах боломжтой болно.
"Тохиргоо" энд "Бизнес суваг"-ын бүхийл тохиргоо хийгдэх ба "Худалдааны мэдээлэгч"-д бүртгүүлж Banjig.Бизнес лавлахад шинээр нэмэгдсэн бараа, компани, худалдан авах санал зэргийг хүлээн авах боломжтой болно.