"Миний бизнес" талбарын "Худалдах, сурталчилах" хэсэгт шинээр бараа нэмэх болон урьд нь нэмсэн бараануудын жагсаалтыг харах, тэдгээрийг шинэчлэх, түр харагдахгүй болгох, устгах зэргээр удирдах боломжтой.
Шинэ бараа нэмэх
- Шинэ бараа нэмэх холбоос дээр дарна
- Гарч ирэх хуудасны талбаруудыг бөглөнө. Улаан одоор тэмдэглэсэн талбарыг заавал бөглөх ёстой.
Бараа шинээр нэмэх талбар нь 2 үндсэн хэсэгтэй.
- Барааны ерөнхий мэдээлэл
- Барааны нэр
- Загвар
- Хайх түлхүүр үг: Тухайн барааг илэрхийлэх 2-3 үг бичнэ. Энэ нь хэрэглэгчид хайлтын систем ашиглан хайхад хайлтыг үр дүнтэй болгодог
- Барааны ангилал: Энд "Ангилал сонгох" гэсэн товч дээр даран тохирох ангилалыг сонгоно. Хэрэв тохирох ангилал байхгүй бол Banjig.Бизнес лавлахын ажилтануудтай холбоо барьж тохирох ангилалыг үүсгүүлж болно.
- Барааны товч танилцуулга: Барааны жагсаалтад харагдах танилцуулга бөгөөд үүнийг товч, тодорхой бичих шаардлагатай
- Барааны дэлгэрэнгүй танилцуулга: Тухайн барааны дэлгэрэнгүй танилцуулга бөгөө шинж чанар, үзүүлэлт, орц найрлага, онцлогууд болон ач холбогдол, хэрэглэх заавар гэх мэтийг бичнэ.
- Нэмэлт мэдээлэл
- Үйлдвэрлэгдсэн улс
- Компани
- Үнэ: Үнийн хувьд бичихгүй байж болох ба хэрэв үнэ бичээгүй тохиолдолд холбоо барьж үнийн талаар мэдэээлэл авна уу гэдгийг тайлбар дээр бичих шаардлагатай.
- Савлагаа
- Сертификат
Дээрх 2 үндсэн хэсгээс гадна барааны зураг оруулах хэсэг байгаа бөгөөд энд нийт 5 зураг оруулж болно. Энэ 5 зураг нь зөвхөн нэг л барааны зураг бөгөөд тухайн барааны талаар илүү сайн мэдээлэл хүргэхийн тулд олон талаас нь авсан нарийвчилсэн зураг оруулах нь тохиромжтой.
Бүх талбаруудыг бөглөж дуусаад "Нэмэх" товч дээр дарна. Ингэснээр шинээр нэмж байгаа барааны мэдээлэл "Илгээгдсэн" гэсэн төлөвт орно.
Бараа нэмэх талбарыг харах.
Барааны төлөв
Бизнес лавлахад байрлуулсан бараанууд нь үндсэн 4-н төлөвт байдаг.
- Засах:
- Энэ нь тухайн барааны мэдээллийг дахин засах төлөв. Энэ төлөвт оруулсан бараа хэрэглэгчдэд харагдахгүй
- Илгээгдсэн:
- Энэ нь шинээр бараа байрлуулахад үүсдэг төлөв өөрөөр хэлбэл шинэ барааныхаа мэдээллийг оруулаад Banjig.Бизнес лавлахын ажилтанууд руу илгээсэн гэсэн үг. Илгээгдсэн төлөвт байгаа барааг Бизнес лавлахын ажилтанууд хянаж үзээд 24 цагийн дотор "Зөвшөөрөгдсөн/харагдсан" төлөвт шилжүүлнэ.
- Зөвшөөрөгдсөн/харагдсан:
- Энэ төлөвт байгаа бараанууд нь хэрэглэгчдэд ил харагдана.
- Зөвшөөрөгдсөн/харагдаагүй:
- Энэ төлөвт байгаа бараа нь хэрэглэгчдэд ил харуулах зөвшөөрөлтэй боловч тухайн компани өөрөө түр харагдуулахгүй болгосон байгаа төлөв юм.
Барааны төлөв болон жагсаалтыг харах
Бүх бараануудыг харах
Энэ холбоос дээр дарснаар Бизнес лавлахад байгаа бүх бараануудаа (дээр дурдсан бүх төлөвт байгаа) харах, удирдах боломжтой болно.
Барааг устгах, засах
Барааг устгахын тулд барааны жагсаалтаас устгах барааны өмнөх нүдийг чагтлан "Устгах" товч дарна.
Засахын тулд барааны жагсаалтаас засах барааны ард байрлах "Засах" холбоос дээр дарж засах горимд орон мэдээллийг засна.