Banjig. Шууд туслагч

Вэб хуудас, галерей

Banjig.Бизнес лавлахад бүртгүүлсэн компаниуд өөрийн байгууллагын үйл ажиллагаа, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, онлайн худалдаа хийх талбартай болно. Энэ талбар нь тухайн компаний нэрээр нэрлэгдсэн нэртэй байх ба талбарыг вэб сайт хэмээн нэрлэнэ. Компани анх бүртгүүлэхэд бөглөх мэдээлэл нь дараах үндсэн хуудаснуудад хуваагдана.
  1. Нүүр хуудас
  2. Бүтээгдэхүүн
  3. Бидний тухай
  4. Компаний мэдээлэл
Харин компаниа бүртгүүлсэний дараа "Миний бизнес" талбарын "Вэб хуудас, галерей" хэсгээс нэмэлт хуудаснууд оруулж болно.

Энэхүү нэмэлт хуудсанд вэбийн хуудаснууд болон галерей буюу зургийн цомог орно.

Вэб хуудас

"Вэб хуудас, галерей" гэсэн хэсгийн "Хуудаснуудаа харах" гэсэн холбоос дээр дарж нэмэлт хуудас руугаа нэвтэрнэ. Анх удаа нэвтэрч байгаа тохиолдолд тэнд байрлах нэмэлт хуудсууд нь "Нэмэлт хуудас" гэсэн нэртэй байх ба хуудас вэб сайт дээр ил харагдаагүй байна.
Тухайн компаний ажилтан хуудасныхаа нэрийг өөрчлөн агуулгыг оруулсаны дараа "Хуудсаа харуулах уу?" гэсэн нүдийг чагтлан хадгална. Ингэснээр нэмэлт хуудас вэб сайт дээр харагдана.

Галерей

"Вэб хуудас, галерей" гэсэн хэсгийн "Галерей" гэсэн холбоос дээр дарж зургийн цомог руугаа нэвтэрнэ. Анх удаа нэвтэрч байгаа тохиолдолд зөвхөн "Шинэ зураг оруулах" гэсэн холбоос л харагдана. Энэхүү холбоос дээр дарснаар зургийн цомогтоо зурагнуудаа оруулна. Галерейн жишээ харах

Хэрэглэгчид Banjig.Бизнес лавлахад байрлах компаний вэб сайт руу нэвтэрч мэдээлэл авах 4 үндсэн зам бий.
  1. Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлжсөн каталогоос барааны мэдээлэл дээр дарж
  2. Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр төрөлжсөн каталогоос байгууллагын мэдээлэл дээр дарж
  3. Хайлтын системийн тусламжтайгаар хайлтын үр дүнд гарсан жагсаалтаас
  4. http://companyname.bd.mn гэсэн хаягаар орж. "companyname" гэсний оронд тухайн компаний нэр байрлана. Бизнес лавлахад бүртгүүлсэн компани бүр энэхүү домэйн нэрийг авна.
Уншигдсан : 2163
Сүүлд шинэчлэгдсэн : 2006-05-29 20:55:59
[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж