Хэрэв та бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ (цаашид бараа гэх) болон үйлдвэрлэгч, худалдаалагч, үйлчилгээ үзүүлэгч (цаашид компани гэх) хайх гэж байгаа бол нарийн зохион байгуулагдсан ангилалын систем болон хайлтын системийг хэрэглэнэ.
Ангилалын систем хэрэглэх
- Бизнес лавлахын аль ч хуудсанд байсан толгой хэсэгт байрлах "Авах" гэсэн холбоос дээр дарна.
- Гарч ирэх хуудасны ангилалаас хэрэгтэй ангилал руугаа орно.
- Ангилалаа сонгоод барааны жагсаалт руу орсоны дараа бараагаа сонгоно.
- Жагсаалтын дээр байрлуулсан хугацаа болон байршлаар нь шүүх шүүлтүүрийн тусламжтайгаар хайлтыг улам тодорхой болгож болно.
Хайлтын систем хэрэглэх
Хэрэв та юу хайж байгаагаа тодорхой мэдэж байгаа бол хайлтын системийг хэрэглээрэй. Ингэхдээ:
- Хуудасны дээд хэсэгт байрлах хайлтын талбарт хайж байгаа зүйлийнхээ нэр, загварыг бичнэ.
- Хайлтын нэрийг бичих талбарын ард байрлах хэсгээс юу хайж байгаагаа сонгон (Бараа, худалдах санал, компани) "хайх" товчыг дарна.
- Үүний дараа хайлтын үр дүнд гарч ирэх жагсаалтаас бараагаа сонгоно.
- Мөн жагсаалтын дээр байрлуулсан хугацаа болон байршлаар нь шүүх шүүлтүүрийн тусламжтайгаар хайлтыг улам тодорхой болгож болно.
Хайлтын үр дүнд гарч ирэх жагсаалтын дээр тухайн хайлтаар хичнээн бараа, худалдах санал, байгууллага гарч ирсэн нь харагдана.