Өөрт хэрэгтэй бараагаа хайж олсны дараа тухайн барааг худалдаалж байгаа компанитай холбоо барьж болох ба энэ нь 3 хэлбэртэй байна. Үүнд:
Зурвас үлдээх
Компанитай холбоо барих энэ хэлбэрийг бизнес лавлахаар зочилсон бүх хүмүүс хэрэглэх боломжтой. Хэрэглэхийн тулд Banjig.ID авсан байх хэрэгтэй. Banjig.ID аваагүй бол энд дарж авна уу.
Барааны жагсаалтад болон компаний танилцуулга, холбоо барих мэдээллийн хажууд байрлах

гэсэн товчыг даран бараатай холбоотой тодруулах зүйл, санал хүсэлтээ бичин илгээнэ. Ингэхдээ өөрийн нэр, холбоо барих утас, и-мэйл хаягаа үлдээнэ.
Компаний хуудсанд "холбоо барих" товч хэрхэн байрладагыг
энд дарж үзнэ үү.
Бизнес санал илгээх:
- Сонирхсон бараануудын өмнө байрлах нүдийг чагтлан барааны жагсаалтын дээр байрлах "Бизнес санал илгээх" товч дээр дарна.
- Ингэхэд "Миний бизнес"-ийн зурвас илгээх талбар нээгдэх бөгөөд тэнд чагталж сонгосон барааны жагсаалт орсон байна.
- Ингээд өөрийн саналыг бичин илгээнэ. Энд хэнд болон хэнээс гэдгийг сонгох шаардлагагүй. Эдгээр нь бүгд автоматаар сонгогдоно.
Холбоо барих энэхүү хэлбэрийг Banjig.Бизнес лавлахад бүртгэлтэй бизнес эрхлэгчид хэрэглэх боломжтой. Нэг удаад 10 хүртэлх барааг сонгон санал илгээх боломжтой. Сонгосон 10 бараа өөр өөр компанийх бол бизнес санал тэдгээр компани тус бүрд илгээгдэнэ.
Захиалгын сагснаас бизнес санал илгээх
Дээрх бизнес санал нь цөөн нэр төрлийн бараагаар санал илгээж байсан бол "Захиалгын сагс"-наас олон нэр төрлийн барааг хамруулан бизнес санал илгээж болно.
- Сонгосон бараа бүрийн өмнө байрлах нүдийг чагтлан барааны жагсаалтын дээр байрлах "Захиалгын сагсд нэмэх" товч дээр дарна.
- Ийнхүү хэдэнч өөр төрлийн барааг, хэдэн ч ангилалаас сонгон "Захиалгын сагс"-даа хийж хуримтлуулж болно.
- Барааг сонгож гүйцсэний дараа "Захиалгын сагс"-руугаа орж санал илгээнэ.
Захиалгын сагснаас бизнес санал илгээх хэлбэрийг "Gold member" ангилалын гишүүд хэрэглэх, хүлээн авах боломжтой.