|
|
Худалдан авах санал гаргах Энэ нь худалдан авагч, үйлчлүүлэгчдээс гаргаж байгаа худалдан авах санал бөгөөд хэрэв худалдан авагч, үйлчлүүлэгчдийн сонирхсон бараа, үйлчилгээ нь Banjig.Бизнес лавлахад байхгүй бол энэ саналыг гаргаж болно. Санал хуудасны дээр байрлах "Зарах" гэсэн үндсэн салбарийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний ангилалд байрлана. Бизнес эрхлэгчид эндээс "худалдан авах" саналыг олж үзэн худалдан авагчидтай холбоо барих болно.
Худалдан авах санал гаргах нь 2 хэлбэртэй.
- Хувь хүмүүс худалдан авах санал гаргах:
Хувь хүмүүсийн хайсан бараа, үйлчилгээ байхгүй бол энэ саналыг гаргах бөгөөд ингэхдээ худалдан авахыг хүссэн бараа, үйлчилгээнийхээ нэр, загвар, үзүүлэлт, шинж чанарын талаар дэлгэрэнгүй бичиж холбоо барих мэдээллээ үлдээнэ.
- Компаний нэр дээр худалдан авах санал гаргах:
Энэ хэлбэрийг Banjig.Бизнес лавлахад бүртгэлтэй хэрэглэгчид гаргана. Үүнд:
- Түүхий эд
- Хангамжийн материал
- Бараа, бүтээгдэхүүн
гэх мэтчлэнгээр худалдан авах санал гаргана. Компаний нэр дээр гаргасан худалдан авах санал нь Бизнес лавлахын "Зарах" гэсэн үндсэн салбарт байрлахын зэрэгцээ худалдааны мэдээлэгчид бүртгүүлсэн "Gold member" ангилалын гишүүдийн Бизнес сувгаар илгээхдэх болно.
Уншигдсан : 1792
Сүүлд шинэчлэгдсэн :
|