Бизнес лавлахад бүртгэлтэй хэрэглэгчид "Худалдааны мэдээлэгч"-д бүртгүүлж болох бөгөөд ингэснээр Бизнес лавлахад шинээр нэмэгдэж байгаа
- Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Компаний мэдээлэл
- Худалдах санал
- Худалдан авах саналыг
цаг алдалгүй хүлээн авах боломжтой болно.
Худалдааны мэдээлэгчид бүртгүүлэхдээ "Миний бизнес" талбарын "Бизнес суваг"-ын тохиргоо хэсэгт ямар мэдээлэл хүлээн авахаа тохируулж өгнө. Үүнд:
- Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Компаний мэдээлэл
- Худалдан авах санал
Эдгээрийг ангилал тус бүрээр сонгоно. Мөн түүнчлэн "Худалдааны мэдээлэгч"-ийн бүртгэлээс гарах тохиргоог хийж ч болно.
Жишээ нь:
- Шинэ бараа, бүтээгдэхүүний мэдээлэл: Тухайн компани тодорхой нэг барааг байнга худалдан авдаг бөгөөд тэрхүү бараа нь шинээр нэмэгдэж үү, үгүй юу гэдгийг мэдэхийн тулд тэр барааныхаа ангилалыг сонгосноор тэр барааны талаар шинэ мэдээлэл байнга ирэх боломж бүрдэнэ.
- Худалдан авах санал: Тухайн компани тодорхой нэр төрлийн бараа зардаг ба тэрхүү барааг нь худалдан авах санал байна уу гэдгийг мэдэхийн тулд өөрийн барааны ангилалыг сонгоно. Ингэснээр тэр ангилалд ирж байгаа саналыг цаг алдалгүй мэдэж байх боломж бүрдэнэ.