|
|
Бүтээгдэхүүнээ худалдах Бизнес эрхлэгч Та бүхэн "Banjig.Бизнес лавлах"-аар дамжуулан өөрийн бизнесийг дотооддоо төдийгүй дэлхий даяар тархсан монголчууддаа таниулан сурталчилах боломжтой боллоо.
Та хараахан өөрийн бизнесийн вэб хуудастай болох шийдвэр гаргаагүй байна уу? эсвэл вэб хуудастай болох шийдвэр гаргасан ч ямар вэб хийлгэх болон хаана хийлгэхээ шийдэж чадаагүй байна уу?
Тэгвэл Banjig.Net нь огт зардал гаргалгүйгээр вэбтэй болох боломжыг бизнес эрхлэгчиддээ олгож байна. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Banjig.Бизнес лавлахаар дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилан борлуулахын тулд дараах зааврыг дагана уу.
- Бүртгүүлэх: Өөрийн компаний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг байрлуулан хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээлэл өгөх замаар худалдаа хийхийн тулд компаниа бүртгүүлэх хэрэгтэй. Энд дарж бүртгүүлнэ үү.
Компаниа бүртгүүлэхийн тулд Banjig.ID авсан байх хэрэгтэй. Banjig.ID аваагүй байгаа бол энд дарж авна уу.
Компани бүртгүүлэх болон Banjig.ID авах нь төлбөргүй.
- Бараа болон Худалдах санал байрлуулах:
Бизнес лавлахад бүртгэлтэй компани худалдаалахыг хүссэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг байрлуулах боломжтой бөгөөд хүссэн үедээ мэдээллийг шинэчилж болно.
Түүнчлэн компаний талаарх мэдээллээ (танилцуулга, холбоо барих хаяг, зургийн цомог, хөнгөлөлт урамшуулах гэх мэт) танилцуулах хуудастай байх тул худалдан авагч, үйлчлүүлэгчдэд сонголтоо хийхэд нь туслана. Шинээр нэмэгдсэн компаний мэдээлэл "Худалдааны мэдээлэгч"-д бүртгэгдэх бөгөөд худалдан авагч үйлчлүүлэгчид рүү илгээгдэнэ.
- Бүтээгдэхүүн - Энэ бол тухайн компаний тогтмол зардаг бараа, үйлчилгээ.
- Худалдах санал - Энэ бол тухайн компаний тухайн үед байгаа бараа, үйлчилгээ.
- Худалдан авах санал харах:
Худалдан авагч, үйлчлүүлэгчдийн байрлуулсан худалдан авах саналыг ангилалаар нь хайж өөрт хэрэгтэй саналыг олон холбоо барьна.
- Худалдан авагч үйлчлүүлэгчидтэй холбоо барих:
Худалдан авагч, үйлчлүүлэгчдийн байрлуулсан худалдан авах саналаас өөрт хэрэгтэй санал олсон бол үнийн саналтай зурвас бичиж болох бөгөөд ингэхэд зурвастай хамт холбоо барих мэдээлэл дагалдана.
Уншигдсан : 1535
Сүүлд шинэчлэгдсэн : 2006-08-05 11:35:44
|