Banjig.Бизнес лавлахаар зочилсон хэрэглэгчид өөрт хэрэгтэй бараагаа олж чадаагүй бол компаниудад зориулж худалдан авах саналаа үлдээх боломжтой байдаг.
Тэгвэл компаниуд хэрэглэгчдийн үлдээсэн саналыг харж өөрсдийн бараагаа худалдах боломжтой ба бараагаа захиалга аван нийлүүлэх боломж ч бүрдэнэ.
Худалдан авах саналыг харахын тулд:
- Хуудасны дээр байрлах "Зарах" гэсэн үндсэн товч дээр дарна.
- Гарч ирэх хуудасны барааны ангилалаас өөрт хэрэгтэй ангилалыг сонгон "Худалдан авах санал"-тай танилцана.
- Тохирох "Худалдан авах санал"-ыг олсон тохиолдолд "Холбоо барих" гэсэн товч дээр дарж худалдан авагчтай холбогдоно.
"Худалдан авах санал" нь 2 ангилалтай байх бөгөөд
- Хэрэглэгчид
- Компани
Аль нэг компаний "Худалдан авах санал"-ын дагуу холбоо барихад тухайн компаний (холбоо барьж буй) мэдээлэл "Худалдан авах санал" гаргасан компанид очно.