Banjig. Шууд туслагч

Худалдан авагчидтай холбогдох

Бизнес эрхлэгч Та Banjig.Бизнес лавлах дахь "Бизнес суваг"-ийн тусламжтайгаар бизнесийн харилцаа холбоогоо улам сайжруулж чадна.

Banjig.Бизнес лавлахад бүртгэлтэй бизнес эрхлэгчид нь худалдан авагч, үйлчлүүлэгчидтэйгээ холбоо тогтоох 2 үндсэн зам байдаг.
  1. Худалдан авагч, үйлчлүүлэгчид Banjig.Бизнес лавлахад байрласан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний болон компаний танилцуулах мэдээллийг авснаар contact гэсэн товч дээр дарж холбоо барьдаг. Товч дээр дарж холбоо барих хуудасыг үзнэ үү.
  2. Худалдан авагч үйлчлүүлэгчдийн гаргасан "Худалдан авах санал"-ын дагуу компани өөрөө холбоо барьж болно.
Худалдан авагч үйлчлүүлэгчид холбоо барих хуудасаар дамжуулан санал хүсэлт, захиалга гэх мэт мэдээллээ илгээхэд түүнийг бизнес эрхлэгч хэрхэн хүлээн авах вэ? Бизнес эрхлэгч нь энэ мэдээллийг хүлээн авч хариу илгээхийн тулд:
  1. Banjig.Бизнес лавлахын дээд хэсэгт байрлах "Миний бизнес" дээр дарж орно.
  2. Хэрэв сүлжээнд нэвтрээгүй байгаа бол өөрийн Banjig.ID-аар нэвтэрнэ. Banjig.ID гэж юу болох талаар энд дарж үзнэ үү.
  3. Сүлжээнд нэвтэрхэд "Миний бизнес" талбар нээгдэх бөгөөд "Бизнес суваг" хэсгээс "ирсэн" гэсэн холбоос дээр дархад худалдан авагч, үйлчлүүлэгчдийн илгээсэн захианы жагсаалт гарна. Үүнийг энд дарж үзнэ үү.
  4. Унших захианыхаа гарчиг дээр дархад захианы дэлгэрэнгүй гарна. Үүнийг энд дарж үзнэ үү.
  5. Захиаг уншаад хариу илгээж болох бөгөөд хариу илгээх хуудасыг энд дарж үзнэ үү.
Уншигдсан : 1031
Сүүлд шинэчлэгдсэн : 2006-08-05 11:29:57
[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж