|
Үзэсгэлэнгийн мэдээлэл
|
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нөхөн сэргээх төвийн барилгын ажил"-ыг гүйцэтгэх тендер |
Огноо: 2006-09-11
Дугаар: 03/06
|
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Их Британий Хүүхдийг Ивээх Сан нь Улаанбаатар хот, Баянгол дүүргийн Сувилалын ясли-цэцэрлэгийн 10 дугаар цогцолборын дэргэд "50 хүүхдийн хүчин чадалтай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх төвийн барилгын ажил"-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчдоос урьж байна.
Тендерийн бичиг баримтыг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авна.
Тендерийн хамт үнийн саналын 1.5 хувьтай тэнцэх дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоног хүчинтэй байна.
Тендерийг 2006 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 11.00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2006 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 12.00 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Их Британийн Хүүхдийг ивээх сан, Чингэлтэй дүүрэг,
I хороо, "Аризона" төвийн байр, IV давхарт.
Утас: 329365,329371,
Факс: 329361
|
|
|
Тендер илгээх
|