Үзэсгэлэнгийн мэдээлэл

Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол дүүргийн нутагдэвсгэр дээр баригдах бо.хир усны 25 дугаар коллекторын эхний ээлж 3.5 км шугам

Огноо: 2006-09-18
Дугаар: НАА-06/06

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв нь Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр баригдах бохир усны 25 дугаар коллекторын шугамын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчдоос урьж байна.

Тендерийн бичиг баримтыг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 200,000 төгрөгөөр худалдан авч болно.

Тендерийн хамт тендерийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2006 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 11.00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2006 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 12.00 цагт нээнэ. Тендер нь тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй. Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар-44, Их тойруу-1, Баруун дөрвөн зам, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв, 210 тоот өрөө. Р.Гансүх
Утас: 320572, Факс: 324728, 323744

Тендер илгээх

Мэдээ
bd.mn анх удаа Улаанбаатар түншлэл үзэсгэлэнд амжилттай оролцоо
2006-09-16 03:35:58
bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо
2006-09-04 08:46:14
"Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхим "Banjig.Бизнес лавлах" хамтран ажиллахаар боллоо
2006-08-16 05:49:07
"МХХТ-85" үзэсгэлэн яармаг ба Banjig. Бизнес лавлах
2006-07-23 05:48:12
[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж