Үзэсгэлэнгийн мэдээлэл

Улаанбаатар-Эрдэнэсант чиглэлийн 62.1 км асфальтобетон хучилттай авто замын шинэчлэлт

Огноо: 2006-09-25
Дугаар: АЗБ-ЭТ-2006-01

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Зам, тээвэр, аялал жуулчлалын яам нь Улаанбаатар-Эрдэнэсант чиглэлийн 106.2 км-ээс 168.3 км хүртэлх 62.1 км авто замын шинэчлэлтийн ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчдоос урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 500 000.0 төгрөг, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна.

Тухайн замыг хоёр жилийн хугацаанд барьж гүйцэтгэх санхүүгийн чадвартай, инженер техникийн ажилтан мэргэжлийн ажилчид, машин механизм, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байх.

Тухайн замыг ашиглалтанд хүлээлгэн өгснөөс хойш таван жилийн дотор батлагдсан хуваарийн дагуу төлбөрийг саадгүй хийнэ.

Тендерийн хамт тендерийн үнийн дүнгийн нэг хувьтай тэнцэх хэмжээний төгрөг /эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валют/-ын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2006 оны есдүгээр сарын 25-ны 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2006 оны есдүгээр сарын 25-ны 12:00 цагт Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны 204 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын гүйцэтгэгчид 7.5 хувийн давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот 210646,
Чингэлтэй дүүрэг
Нэгдсэн үндэсний гудамж 5/1,
Засгийн газрын II байр
Авто замын газрын мэргэжилтэн Д.Гэрэлням
Утас: 326439
Факс: 327828

Тендер илгээх

Мэдээ
bd.mn анх удаа Улаанбаатар түншлэл үзэсгэлэнд амжилттай оролцоо
2006-09-16 03:35:58
bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо
2006-09-04 08:46:14
"Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхим "Banjig.Бизнес лавлах" хамтран ажиллахаар боллоо
2006-08-16 05:49:07
"МХХТ-85" үзэсгэлэн яармаг ба Banjig. Бизнес лавлах
2006-07-23 05:48:12
[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж