|
Үзэсгэлэнгийн мэдээлэл
|
Нисэх буудлуудад чиглүүлэх радио станцууд нийлүүлж суурилуулах |
Огноо: 2006-09-25
Дугаар: ИНЕГ/ТББ/ТТ-38/06
|
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Иргэний нисэхийн ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогч болох үйлдвэрлэгчид болон тэдгээрийн албан ёсны зөвшөөрөлтэй төлөөлөгчдөөс Нисэх буудлуудад дөрвөн иж бүрдэл чиглүүлэх радио станцуудыг нийлүүлж, суурилуулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 150000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Данс: Төрийн сан - 900095020.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт санал болгож буй үнийн саналын 2 хувьтай тэнцэх хэмжээтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2006 оны есдүгээр сарын 25-ны 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2006 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 11.00 цагаас өмнө нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Гадаадын этгээд тендерийг англи эсвэл монгол хэл дээр ирүүлнэ.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.
Иргэний нисэхийн ерөнхий газар
Барилга, захиалга хөрөнгө оруулалтын хэлтэс
ИНЕГ-ын 220 тоо өрөө
Утас: 981626, 982038
Факс: 982110
|
|
|
Тендер илгээх
|