Үзэсгэлэнгийн мэдээлэл

Иргэний нисэхийн мэдээлэл хангалтын сүлжээг автоматжуулах системийг нийлүүлэх, суурилуулах

Огноо: 2006-09-29
Дугаар: ИНЕГ-ТББ/ТТ-12/06

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Иргэний нисэхийн ерөнхий газар эрх бүхий үйлдвэрлэгчид болон тэдний бүтээгдэхүүнийг нийлүүлэх албан ёсны гэрээтэй, уг гэрээнийхээ дагуу хоёроос доошгүй жил ажилласан туршлагатай борлуулагчдаас Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн мэдээлэл хангалтын сүлжээг автоматжуулах системийг нийлүүлэх болон суурилуулах тухай битүүмжилсэн тендерийн материал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн бичиг баримтыг /хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гарган, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 350.0 мянган төгрөг эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар бэлнээр болон бэлэн бусаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт санал болгож байгаа үнийн дүнгийн 1.6 хувьтай тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн материалыг Иргэний нисэхийн ерөнхий газрын 220 тоот өрөөнд 2006 оны есдүгээр сарын 29-ний 10.00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 10.15 цагт нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй. Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Иргэний нисэхийн ерөнхий газар,
Барилга захиалагч, хөрөнгө оруулалтын хэлтэс.
ИНЕГ 220 тоот өрөө. П.Ганболд.
Утас: 976-11-923131
Факс: 976-11-982110

Тендер илгээх

Мэдээ
bd.mn анх удаа Улаанбаатар түншлэл үзэсгэлэнд амжилттай оролцоо
2006-09-16 03:35:58
bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо
2006-09-04 08:46:14
"Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхим "Banjig.Бизнес лавлах" хамтран ажиллахаар боллоо
2006-08-16 05:49:07
"МХХТ-85" үзэсгэлэн яармаг ба Banjig. Бизнес лавлах
2006-07-23 05:48:12
[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж