|
Үзэсгэлэнгийн мэдээлэл
|
Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багт барих Ахуй үйлчилгээний төвийн барилга угсралтын ажил |
Огноо: 2006-09-25
Дугаар: 2006/025
|
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл, арга хэмжээний хүрээнд улсан төвлөрсөн төсвөөс хуваарилсан хөрөнгөд багтаан Хэрлэн сумын 3-р багт барих Ахуй үйлчилгээний төвийн барилга угсралтын ажил.
Тендерт оролцох компани, аж ахуйн нэгж нь санхүү, техникийн чадвартай, тухайн ажлыг гүйцэтгэх барилгын ажлын дадлага туршлагатай, инженер, техникийн болон мэргэжлийн ажиллагчидтай, цахилгаан, шугам сүлжээ угсралтын мэргэжлийн байгууллага байна.
Тендерийн материалыг 2006 оны есдүгээр сарын 25-ны 12.00 цагаас өмнө хүлээн авч ажлын өдөрт багтаан нээнэ.
Эрх бүхий тендерт оролцогчдоос аймгийн Засаг даргын Тамгын газарт Хэрлэн сумын 3-р багт барих Ахуй үйлчилгээний төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендерийн материал ирүүлэхийг урьж байна.
Тендерийн бичиг баримтыг /хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 мянган төгрөгөөр худалдан авч болно.
Сонирхсон тендерт оролцогч тендерийн мэдээллийг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтэс болон 21679 тоот утсаар авч болно.
Дорнод аймгийн засаг даргын тамгын газар
|
|
|
Тендер илгээх
|