|
Үзэсгэлэнгийн мэдээлэл
|
Өвөрхангай аймгийн Уянга сумын төвд байрлалтай Хүн эмнэлгийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэгчийг сонгох |
Огноо: 2006-09-20
Дугаар: М11-177029
|
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Дэлхийн зөн олон улсын байгууллага нь хүүхдийн эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах эрхэм зорилго бүхий, дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын хүмүүнлэгийн ба хөгжлийн байгууллага юм.
Дэлхийн зөн ОУБ-ын Арвайхээр ОНХХ нь Өвөрхангай аймгийн Уянга сумын төвд байрлалтай Хүн эмнэлгийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендерийн мартериал ирүүлэх эрх бүхий байгууллагуудыг урьж байна.
Дэлхийн зөн ОУБ-ын Арвайхээр ОНХХ-ийн Өвөрхангай аймаг дахь Хас банкны 11 дүгээр салбарын 21000028 тоот дансанд 20000 төгрөг (хорин мянган)-ийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тушаан, тендерийн баримт бичиг, холбогдох материалыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Монгол машин концерны байрны 2 давхарт, Дэлхийн зөн ОУБ-ын Үндэсний оффисын байр, Дэлхийн зөн ОУБ Арвайхээр ОНХХ-ийн ажлын байранд хүрэлцэн ирж ресепшнээс авна уу.
Тендерт оролцох компаниудын тендерт оролцогчдын материалыг 2006 оны есдүгээр сарын 20-ний 10:00 цагаас өмнө Дэлхийн зөн ОУБ-ын Үндэсний оффисын байр, Арвайхээр орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн ажлын байранд хүлээн авч, 2006 оны есдүгээр сарын 20-ний 10:00 цагаас Дэлхийн зөн ОУБ-ын Үндэсний оффисын уулзалтын өрөөнд, тендерт оролцогчдыг байлцуулан нээнэ.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Монгол машин концерны байрны 2 давхарт, Дэлхийн зөн ОУБ-ын Үндэсний оффис,
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, V баг, Арвайхээр орон нутгийн хөгжлийн хөтөлбөр
/Таван богд плаза/
|
|
|
Тендер илгээх
|