|
Үзэсгэлэнгийн мэдээлэл
|
50 Ваттын 50000 ширхэг нарны цахилгаан үүсгүүрийн иж бүрэн системийг нийлүүлэх |
Огноо: 2006-09-29
Дугаар: 100000 Нарны гэр - 2006/09
|
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Түлш эрчим хүчний харъяа Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв нь нэг бүр нь 50 Ваттын хүчин чадалтай 50000 ширхэг Нарны цахилгаан үүсгүүрийн иж бүрэн системийн хийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчдоос урьж байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 500.000 (таван зуун мянган төгрөг), эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Төлбөрийг Худалдаа Хөгжлийн Банк дахь Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн 499078092 тоот төгрөгийн харилцах данс, Худалдаа Хөгжлийн Банк дахь 499090847 тоот ам.долларын харилцах дансанд оруулна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 35 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн үний саналын 3 хувь (эсхүл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валют)-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2006 оны 09 сарын 29-ны өдрийн 15.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2006 оны 09 сарын 29-ны өдрийн 16.00 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхтэй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, III хороо, өөрийн байранд /хуучнаар ТЭЦ-1 Захиргааны байр/, II давхар №212 тоот хаалга
Утас: 976-11-342375, 976-11-342691
Факс: 976-11-342377
ТҮЛШ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ
|
|
|
Тендер илгээх
|