|
Үзэсгэлэнгийн мэдээлэл
|
Цэцэрлэгийн Тоглоом, Наадгай, Сургалтын Хэрэглэгдэхүүн |
Огноо: 2006-09-06
Дугаар: 05/06
|
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Европын холбооны комисс болон Их Британийн Хүүхдийг ивээх сангийн санхүүжилттэй "Сургуулийн өмнөх болон бага боловсролын чанарыг сайжруулах нь" багц төслийг 2006 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2009 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжүүлнэ.
2006 онд энэхүү төслийн хүрээнд Цэцэрлэгийн тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнийг худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлаж байна. Иймд эрх бүхий байгууллагуудыг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Багц 1 - Тоглоом наадгай
Багц 2 - Сургалтын хэрэглэгдэхүүн
Тендерт оролцогч багц тус бүрээр болон бүх багцад санал ирүүлж болно.
Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 5 000 (таван мянга) төгрөгөөр 2006 оны наймдугаар сарын 21-нээс Их Британийн Хүүхдийг Ивээх Сангийн төв байранд хүрэлцэн ирж худалдан авч болно. (Мөн уян дискээр авч болно) Урьд нь тендерийн материал худалдан авсан байгууллагуудад тендерийн баримт бичгийг үнэгүй олгоно.
Тендерийг 2006 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 13.00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй байгууллагуудыг байлцуулан, тендерийг мөн өдрийн 14.00 цагт Их Британийн Хүүхдийг ирээх сангийн төв байрны уулзалтын өрөөнд нээнэ.
Хаяг: Их Британийн Хүүхдийг Ивээх Сан Чингэлтэй дүүргийн
I хороо, "Аризона" төвийн IV давхарт
Утас: 329365,329371
|
|
|
Тендер илгээх
|