Үзэсгэлэнгийн мэдээлэл

Эрхүүгийн гудамжийг Содномын гудамжтай холбох

Огноо: 2006-09-12
Дугаар: АЗБ-08/06

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Нийслэлипн Авто замын газар нь Эрхүүгийн гудамжийг Содномын гудамжтай холбох 0.46 км авто замын барилгын ажилыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.

Тендерийн бичиг баримтыг (хүсвэл нэмэлт хувийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 150,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 1.5 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөг (эсхүл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валют)-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2006 оны есдүгээр сарын 12-ны өдрийн Улаанбаатарын цагаар 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагт 00 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг:
Чингэлтэй дүүрэг, Нийслэлийн Төр захиргааны
III байр, Нийслэлийн Засаг даргын газрын хэрэгжүүлэгч агентлаг Автозамын газар, 12 давхарт 1204 тоот өрөө, Б.Амараа,
Утас: 324918, факс: 976-1-324498

Тендер илгээх

Мэдээ
bd.mn анх удаа Улаанбаатар түншлэл үзэсгэлэнд амжилттай оролцоо
2006-09-16 03:35:58
bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо
2006-09-04 08:46:14
"Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхим "Banjig.Бизнес лавлах" хамтран ажиллахаар боллоо
2006-08-16 05:49:07
"МХХТ-85" үзэсгэлэн яармаг ба Banjig. Бизнес лавлах
2006-07-23 05:48:12
[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж