Үзэсгэлэнгийн мэдээлэл

"Багануур" ХК-ийн техник нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

Огноо: 2006-10-14
Дугаар: СШУ №БНХК-2006/13-14-15

Дэлгэрэнгүй мэдээлэл:
"Багануур" ХК нь 2006-2007 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх техник, сэлбэг, түлш, тос тослох материал болон бусад бараа материал нийлүүлэгчийг шалгаруулах нээлттэй тендерт эрх бүхий оролцогчдыг урьж байна. Иймд дор дурдсан техник, сэлбэг болон бусад бараа материалыг нийлүүлэх боломжтой оролцогчид нь битүүмжлэн лацадсан материалыг ирүүлнэ үү. Оролцогчид бащ тус бүрээр эсвэл хэд хэдэн бащаар санал ирүүлж болно. Үүнд:

Тендерийн бичиг баримтыг нэг багцын хамт 50000 төгрөг, хэрэв өөр багц нэмж авч оролцох тохиолдолд багц тус бүрд 25000 төгрөг эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний ам.доллараар эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр худалдан авч болно.

Тендерийн хамт тендерийн нийт үнийн дүнгийн 2%-тай тэнцэх дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн материалыг хаяг №3-т 2006 оны аравдугаар сарын 14-ний өдрийи 12.40 цаг хүртэл хүлээн авч 2006 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 13.00 цагт Багануур дүүрэгт байрлах "Багануур" ХК-ийн байранд төндерийг нээнэ.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 40 хоногийн дотор хүчинтэй байна. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичгийг ажлын өдөр, ажлын цагаар хаяг №1-ээс худалдан авах, тендертэй холбогдолтой бусад мэдээллийг хаяг №2-оос авч болно.

Багц Материал
13-1 Өвлийн дизель түлш-1
13-2 Өвлийн дизель түлш-2
14-1 Бордоо-1
14-2 Бордоо-2
15-1 Хүнд машин механизмын тос

Хаяг №1: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, "Багануур" ХК-ийн төлөөлөгчийн байр. Төлөөлөгч Ч.Дашдорж Утас: 457715. Факс: 457715
Хаяг №2: Техникийн бодлогын хэлтсийн дарга Х.Хашбат, Утас: 0121-20351 Худалдаа хангамжийн инженер Н.Даваасамбуу Утас: 0121-20927, 20364 Факс: 0121-20364
Хаяг №3: Багануур дүүрэг, "Багануур" ХК-ийн захиргааны байр. Үнэлгээний хорооны гишүүн Ө.Батболд Утас: 0121-20637
БАГАНУУР ХК

Тендер илгээх

Мэдээ
bd.mn анх удаа Улаанбаатар түншлэл үзэсгэлэнд амжилттай оролцоо
2006-09-16 03:35:58
bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо
2006-09-04 08:46:14
"Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхим "Banjig.Бизнес лавлах" хамтран ажиллахаар боллоо
2006-08-16 05:49:07
"МХХТ-85" үзэсгэлэн яармаг ба Banjig. Бизнес лавлах
2006-07-23 05:48:12
[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж