Үзэсгэлэнгийн мэдээлэл

Хархорин-Хужирт чиглэлийн 36.8 км хатуу хучилттай авто замын II дахь хэсэг 15.4 км замын барилгын ажил

Огноо: 2006-10-25
Дугаар: АБЗ-06-03

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Зам, тээвэр, аялал жуулчлалын яам нь "Хархорин-Хужирт чиглэлийн 36.8 км асфальтобетон хучилттай авто замын II дахь хэсэг болох 15.4 км замын барилгын ажлыг гүйцэтгэх" битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчидыг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200 мянган төгрөг, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худапдан авна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт төсөвт өртгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2006 оны аравдугаар сарын 25-ны 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2006 оны аравдугаар сарын 25-ны 11.30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот 210646, Чингэлтэй дүүрэг
Нэгдсэн үндэсний гудамж 5/1, Засгийн газрын II байр
Санхүү хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Мятавсүрэн
Утас: 310936, Факс: 310612

Тендер илгээх

Мэдээ
bd.mn анх удаа Улаанбаатар түншлэл үзэсгэлэнд амжилттай оролцоо
2006-09-16 03:35:58
bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо
2006-09-04 08:46:14
"Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхим "Banjig.Бизнес лавлах" хамтран ажиллахаар боллоо
2006-08-16 05:49:07
"МХХТ-85" үзэсгэлэн яармаг ба Banjig. Бизнес лавлах
2006-07-23 05:48:12
[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж