Үзэсгэлэнгийн мэдээлэл

Өвлийн 4-5 ханатай иж бүрэн гэр нийлүүлэх санал

Огноо: 2006-10-30
Дугаар: М31-174316

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын "Гэрээ бэлэг барья" төсөл нь тус байгууллагын төсөл, хөтөлбөрт хамрагддаг орон гэргүй хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчтайгаа хамт тав тухтай, хэвийн амьдрах нөхцлийг хангах зорилгоор өвлийн 4-5 ханатай иж бүрэн гэр худалдак авах тендерт зохих эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцохыг урьж байна.

Тендерийн баримт бичгийг Худалдаа хөгжлийн банкны 804-р сапбар дахь Дэлхийн зөн Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын "Гэрээр бэлэг барья" төслийн 404105030 тоот дансан 20000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тушаан Дэлхийн зөн Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газраас 2006 оны аравдугаар сарын 10-наас эхлэн ирж авна уу.

Тендерт оролцох компаниудын тендерийн саналыг 2006 оны аравдугаар сарын 30-ны 9.30 цагаас өмнө доорх хаягаар хүлээн авна.

Тендерийн саналыг 2006 оны аравдугаар сарын 30-ны 10.30-д Дэлхийн зөн Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт тендерт оролцогчдыг байлцуулан нээнэ.

Хаяг: Хан-Уул дүүрэг, "Монгол машин" концерний барилга, хоёрдугаар давхарт
Лавлах утас: 345323, 345367
Факс: 345322, 345367

Тендер илгээх

Мэдээ
bd.mn анх удаа Улаанбаатар түншлэл үзэсгэлэнд амжилттай оролцоо
2006-09-16 03:35:58
bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо
2006-09-04 08:46:14
"Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхим "Banjig.Бизнес лавлах" хамтран ажиллахаар боллоо
2006-08-16 05:49:07
"МХХТ-85" үзэсгэлэн яармаг ба Banjig. Бизнес лавлах
2006-07-23 05:48:12
[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж