|
Үзэсгэлэнгийн мэдээлэл
|
Говьсүмбэр аймгийн Чойр хотын эх үүсвэрийн гүний худаг цэвэр усны шугам шинэчлэлт, усан сангийн ажил |
Огноо: 2006-09-22
Дугаар: НАА-06/05
|
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв нь Говьсүмбэр аймгийн Чойр хотын эх үүсвэрийн гүний худаг, цэвэр усны шугамын шинэчлэлт, усан сангийн ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчдоос урьж байна.
Тендерийн бичиг баримтыг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 100,000 төгрөгөөр худалдан авч болно.
Тендерийн хамт тендерийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2006 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 11.00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2006 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 11.30 цагг нээнэ.
Тендер нь тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар-44, Их тойруу-1, Баруун дөрвөн
зам, Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн
үндэсний төв. 210 тоот өрөө, Р.Гансүх
Утас: 320572, факс: 323744
|
|
|
Тендер илгээх
|