Үзэсгэлэнгийн мэдээлэл

Улаанбаатар-Эрдэнэсант чиглэлийн 168.3км урттай хатуу хучилттай авто замын шинэчлэлтийн ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэй өөрийн хөрөнгөөр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

Огноо: 2006-11-06
Дугаар:

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Зам, тээвэр аялал жуулчлалын яам нь "Улаанбаатар Эрдэнэсант чиглэлийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт" ийн ажлыг дараах багц, бүрээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.

Багц дангаар Хэсгүүдийн байршил, газрын нэр Багцын урт /км/
Багц-1 Улаанбаатар-Дарханы зам салдаг уулзвараас Лүн сум хүртэлх 106.2
Багц-2 Лүн сумаас Эрдэнэсант сумын Бүс уулын орчим 62.1

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна.

Эрх бүхий тендерт оролцогч нь тухайн замыг хоёр жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэх санхүүгийн чадвартай, инженер техникийн ажилтан болон мэргэжлийн ажилчид, машин механизм, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна.

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийнхээ нэг хувьтай тэнцэх хэмжээний төгрөг /эсвэл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валют/-ын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2006 оны арваннэгдүгээр сарын 6-ны 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2006 оны арваннэгдүгээр сарын 6-ны 12.00 цагт Зам, тээвэр аялал жуулчлалын яамны 204 тот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Тендерийн асуудлаар харилцах албан ёсны хэл нь монгол хэл байх болно. Дотоодын гүйцэтгэгчид 7.5 хувийн давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Тендерийн баримт бичгийн иж бүрдэл бүрийг буцаан олгогдохгүй нөхцөлтэй 500000.0 /таван зуун мянган төгрөг/ -өөр худалдан авна.
Төлбөрийг Төрийн сан 900096164 тоот дансанд тушаана.

Хаяг: Улаанбаатар хот 210646, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэсний гудамж 5/1, Засгийн газрын II байр Авто замын газрын Мэргэжилтэн Д.Гэрэлням
Утас: 326439, факс: 327828

Тендер илгээх

Мэдээ
bd.mn анх удаа Улаанбаатар түншлэл үзэсгэлэнд амжилттай оролцоо
2006-09-16 03:35:58
bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо
2006-09-04 08:46:14
"Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхим "Banjig.Бизнес лавлах" хамтран ажиллахаар боллоо
2006-08-16 05:49:07
"МХХТ-85" үзэсгэлэн яармаг ба Banjig. Бизнес лавлах
2006-07-23 05:48:12
[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж