|
Үзэсгэлэнгийн мэдээлэл
|
Дорноговь аймгийн Замын-Үд суманд барих сургуулийн өргөтгөл, дотуур байрын барилга |
Огноо: 2006-11-06
Дугаар: 04/2006
|
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үд суманд барих сургуулийн өргөтгөл, дотуур байрын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт эрх бүхий байгуллагууд битүүмжилсэн тендер ирүүлж оролцохыг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөг эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь тендерийн хамт тендерийн үнийн хоёр хувьтай тэнцэх төгрөг, эсвэл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.
Тендерийн баталгааг Худалдаа хөгжлийн банкны 804 дүгээр салбар дахь БСШУЯ-ны Барилга захиалагчийн албаны төгрөгийн 404043231 тоот данс, валютын 404052654 тоот дансанд тушааж, тендерийн баримт бичгийг ажлын өдрийн 10.00-12.30, 14.30-17.00 цагт худалдан авч болно.
Тендерийг 2006 оны арваннэгдүгээр сарын 6-ны 11.00 цагаас өмнө дорх хаягаар ирүүлэх ба тендерийг нээхэд оролцох хүсэлтэй тендерт оролцогч, сонирхсон бусад этгээдийг байлцуулан мөн өдрийн 12.00 цагт БСШУЯ-ны 212 тоот өрөөнд нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: БСШУЯ-ны Барилга захиалагчийн алба
Сүхбаатар дүүрэг, VIII хороо, Засгийн газрын III байр, өрөөний дугаар 122
Утас: 315403,313006
Факс: 318700, 315403
|
|
|
Тендер илгээх
|