|
Үзэсгэлэнгийн мэдээлэл
|
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын сургуулийн 10 ангитай өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил |
Огноо: 2006-11-02
Дугаар: 03/2006
|
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд барих сургуулийн 10 ангитай өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий төндөрт оролцогчдыг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гарган, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 100000 /нэг зуун мянга/ төгрөг/ эсвэл туүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь тендерийн хамт тендерийн үнийн хоёр хувьтай тэнцэх төгрөг, эсвэл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.
Тендерийн баталгааг Худалдаа хөгжлийн банкны 804 дүгээр салбар дахь БСШУЯ-ны Барилга захиалагчийн албаны төгрөгийн 404043231 тоот данс, валютын 404052654 тоот дансанд тушааж, тендерийн баримт бичгийг ажлын өдрийн 10.00-12.30, 14.30-17.00 цапг худалдан авч болно.
Тендерийг 2006 оны арваннэгдүгээр сарын 2-ны 17.00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба тендерийг нээхэд оролцох хүсэлтэй тендерт оролцогч, сонирхсон бусад этгээдийг байлцуулан мөн өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны 212 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Сонирхсон этгээд тендөрийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.
Хаяг: БСШУЯ-ны Барилга захиалагчийн алба. Сүхбаатар дүүрэг. VIII хороо, Засгийн газрын III байр, 122 тоот өрөө.
Утас: 318403, 313006,
Факс: 316700, 315403
|
|
|
Тендер илгээх
|