Үзэсгэлэнгийн мэдээлэл

Боловсролын сургалт, танин мэдэхүйн теле нэвтрүүлгийн хөтөлбөр боловсруулах, бэлтгэн явуулах мэргэжлийн баг шалгаруулах тендер

Огноо: 2006-11-13
Дугаар: ЗҮ2006/01

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь эрх бүхий тендерт оролцогчдыг боловсролын сургалт, танин мэдэхүйн теле нэвтрүүлэг бэлтгэж явуулах үйлчилгээ үзүүлэх битүүмжилсэн тендерийн материал ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцох баг нь техник технологи, санхүүгийн чадвартай, тухайн ажлыг гүйцэтгэх дадлага туршлагатай багш, инженер техникийн мэргэжлийн ажиллагчидтай байна.

Тендерийн бичиг баримтыг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гарган, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 50 000 төгрөг, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны Худалдаа хөгжлийн банкны 804 дүгээр салбар дахь 404043231 тоот дансанд тушааж, ажлын өдрүүдэд авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөес эхлэн 35 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт санал болгож байгаа үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх төгрөгийн тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2006 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 16.00 цагаас өмнө 210620а, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тоируу 44, Засгийн газрын III байр хаягаар БСШУЯ-ны 117 тоот өрөөнд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлттэй оролцогчдыг байлцуулан 2006 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 17.00 цагт БСШУЯ-ны 401 тоот өрөөнд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг дараахь хаягаар авч болно.

Хаяг: БСШУЯ-ны Бага, дунд боловсролын газар, өрөө 117, утас 260409, 91198987

Тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг дангаар болон түншлэлийн хэлбэрээр оролцуулахгүй, хувилбарт тендер тендер ирүүлэхгүй

Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны Яам

Тендер илгээх

Мэдээ
bd.mn анх удаа Улаанбаатар түншлэл үзэсгэлэнд амжилттай оролцоо
2006-09-16 03:35:58
bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо
2006-09-04 08:46:14
"Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхим "Banjig.Бизнес лавлах" хамтран ажиллахаар боллоо
2006-08-16 05:49:07
"МХХТ-85" үзэсгэлэн яармаг ба Banjig. Бизнес лавлах
2006-07-23 05:48:12
[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж