|
Үзэсгэлэнгийн мэдээлэл
|
Чингэлтэйн гэр хорооллын ус хангамжийн шугам сүлжээ, ус түгээх байр, өргөлтийн насос станц, усан сангийн барилга угсралтын ажил |
Огноо: 2007-01-24
Дугаар: СТС-01
|
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Улаанбаатар хотын НАА-г сайжруулах 2 дахь Төслийг удирдах нэгж нь эрх бүхий тендерт оролцогчдоос
1. Энэхүү сонгон шалгаруулалтын урилга нь НҮБ-ын Хөгжлийн бизнес сэтгүүлийн 2004 оны 1-р сарын 31-ний өдрийн 623 дугаарт нийтлэгдсэн тус төслийн Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдэгдлийн дагуу хийгдсэн болно.
2. Монгол улсын Засгийн газар нь Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийг хэрэгжүүлэх зорилгоор Олон Улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийг авсан бөгөөд хөнгөлөлттэй зээлийн тодорхой хэсгээр Чингэлтэйн гэр хорооллын ус хангамжийн шугам сүлжээ, ус түгээх байр, өргөлтийн насосны станц, усан сан барих эрх бүхий, мэргэжлийн ур чадвартай сонгон шалгаруулалтад оролцогсодыг сонгон шалгаруулалтын битүүмжилсэн саналаа ирүүлэхийг урьж байна.
БАГЦ 1: Чингэлтэйн гэр хорооллын ус хангамжийн шугам сүлжээ, ус түгээх байрны барилга угсралтын ажил, СТС-01А;
БАГЦ 2: Чингэлтэйн гэр хорооллын 500м³ багтаамжтай усан сан, насосны станцын барилга угсралтын ажил, СТС-01В;
Барилга угсралтын ажил нь 1.7 жил үргэлжилнэ. Оролцогсод нэг буюу хоёр багцад өрсөлдөж болно. Саналыг багц тус бүрээр буюу багцуудын нийлбэрийн алинаар үнэлнэ. Захиалагч дээрх ажлын хамгийн бага нийт өртөгт хүрэх үүднээс багцуудын хослолд үзүүлэх хөнгөлөлтийг үнэлгээний явцад харгалзан үзэх болно.
3. Сонгон шалгаруулалт нь Дэлхийн банкны Удирдамж: “Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкны зээл болон ОУХА-ийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих бараа ханган нийлүүлэх болон барилгын ажил гүйцэтгэх”-ийн дагуу Дотоодын сонгон шалгаруулалтын (ДСШ)-ын журмаар явагдах бөгөөд Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу эрх бүхий бүх оролцогсдод нээлттэй байна.
4. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эрх бүхий оролцогсод энэ талаархи мэдээллийг Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төсөл, Төслийг удирдах нэгж, захирал, Л.Бадамхорлоо, usip2@magicnet.mn гэсэн хаягаар авч болохоос гадна доорхи хаягаар өдөр бүрийн 09.00-18.00 цагийн хооронд Сонгон шалгаруулалтын баримт бичигтэй танилцаж болно.
5. Гэрээний гүйцэтгэгчээр шалгарах Оролцогч нь мэргэжлийн ур чадварын дараахи шаардлагуудыг хангасан байна.
(а) Оролцогчийн барилгын ажлын жилийн орлогын хэмжээ нь сүүлийн гурван жилийн ядаж нэг жилд нь БАГЦ 1-ийн хувьд 960 сая ам.доллар, БАГЦ 2-ын хувьд 400 сая ам.доллароос багагүй байна. Энэхүү шаардлагыг хангахийн тулд Оролцогсод түншлэл байгуулан өрсөлдөж болно.
(b) Багц бүрийн хувьд Улаанбаатар хотын уур амьсгалтай ижил төстэй нөхцөлд 3 жилийн дотор наад зах нь нэг ижил төстэй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн туршлагатай байх.
БАГЦ 1-ийн хувьд: Янз бүрийн голчтой хуванцар яндан хоолой суурилуулсан хэмжээ доод тал нь нэг км байна.
БАГЦ 2-ийн хувьд: Усан сан, насосны станц барьж байсан.
(с) Сонгон шалгаруулалтад шалгарах оролцогч нь Гэрээт ажилд зориулан багц тус бүрийн хувьд дараахи тоног төхөөрөмжийг ашиглахад бэлэн байлгана.:
• 0.8-1.3м³-ийн багтаамж бүхий шанагатай экскаватор-4;
• Яндан хоолой ачих 12м-ийн урттай чиргүүл бүхий 5-10 тн-ын хүчин чадалтай ачааны машин-2;
• 5тн-ын хүчин чадалтай кран-2;
• 5-12кВт-ын хүчин чадалтай бульдозер-2;
• Гар нягтруулагч-8;
• Хийн дугуйт бутлагч – наад зах нь 2;
• Хад бутлагч-2;
• 100м-ээс доошгүй урттай шуудууны иж бүрдэл угсармал бэхэлгээ – 2 хэсэг тус бүрт нэг иж бүрдэл;
• Бетон зуурагч -3;
(d) Гэрээний менежер нь Гэрээнд заасан ажилтай төрөл, хэмжээгээрээ ижил төстэй ажил дээр 5-аас доошгүй жил түүний дотор 3-аас доошгүй жилд нь менежерээр ажилласан туршлагатай байна.
(е) Оролцогч нь тус гэрээт ажлыг гүйцэтгэхэд зориулан доод тал нь БАГЦ 1-ийн хувьд 100 сая төгрөг, БАГЦ 2-ийн хувьд 40 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө болон/буюу хөрвөх чадвартай активууд ба зээлийн хөрөнгөтэй байна. Энэхүү шаардлагыг хангахын тулд Оролцогсод түншлэл байгуулан өрсөлдөж болно. Эрх бүхий дотоодын гүйцэтгэгч/түншлэлд давуу эрх олгоно.
6. Сонирхсон оролцогсод нь Англи буюу Монгол хэл дээр бэлтгэсэн Сонгон шалгаруулалтын баримт бичгийн багц тус бүрийн иж бүрдлийг авах хүсэлтээ бичгээр гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр нэг бүрийг 100ам доллароор худалдан авч болно. Төлбөрийг бэлнээр эсвэл Төслийг удирдах нэгжийн Дансны нэр: ТУН, Банкны нэр: Улаанбаатар хотын банк, Дансны дугаар: 2600010740 тоот дансанд шилжүүлнэ. Сонгон шалгаруулалтын баримт бичгийг гадаадад агаарын шуудангаар илгээх тохиолдолд 100ам доллар нэмж төлнө.
7. Сонгон шалгаруулалтын баримт бичиг, сонгон шалгаруулалтын санал болон гэрээт ажлын талаар мэдээлэл, зөвөллөгөө өгөх үүднээс сонгон шалгаруулалтын өмнөх уулзалтыг 2007 оны 1-р сарын 5-ны Баасан гаригийн 15:00 цагт Төслийг удирдах нэгжийн байранд хийнэ.
8. Сонгон шалгаруулалтын баримт бичгийг дор дурдсан хаягаар 2007 оны 1-р сарын 24-ний Лхагва гаригийн 15:00 цаг (Улаанбаатарын цагаар)-т юмуу үүнээс өмнө ирүүлнэ. Электрон хэлбэрийн сонгон шалгаруулалтын саналыг зөвшөөрөхгүй. Хожимдсон саналыг хүчингүйд тооцно. Сонгон шалгаруулалтын саналуудыг 2007 оны 1-р сарын 24-ний Лхагва гаригийн 15:00 цаг (Улаанбаатарын цагаар)-т цагт дор дурдсан хаягаар биеэр оролцохоор ирсэн сонгон шалгаруулалтад оролцогсодын төлөөлөгчдийг байлцуулан нээнэ. Сонгон шалгаруулалтын бүх саналыг БАГЦ 1-ийн хувьд 20,000ам доллар, БАГЦ 2-ын хувьд 12,00ам доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валюттай тэнцэх сонгон шалгаруулалтын саналын баталгааны хамт БАГЦ бүрийн хувьд тусад нь ирүүлнэ. -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн бичиг баримтыг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 ам долллар төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн БАГЦ 1-20,000ам долл - хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхүл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валют)-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2007 оны 01-р сарын 24 ний өдрийн 15 цаг 0 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2007 оны 01-р сарын 24 -ний өдрийн 15 цаг 0 минутад нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар 210646, Сүхбаатарын гудамж 16, Улаанбаатар хотын банкны байр, Өрөө 405, Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төсөл, Төслийг удирдах нэгж, Утас (976-11) 312194, Факс (976-11)321674.
|
|
|
Тендер илгээх
|