Үзэсгэлэнгийн мэдээлэл

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 14-р хороо, 75-н хүүхдийн цэцэрлэгийн барилгын угсралтын ажил

Огноо: 2006-09-07
Дугаар: 05/06

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Европын Холбооны Комисс болон Их Британий Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилттэй "Сургуулийн өмнөх ба бага, боловсролын чанарыг сайжруулах нь" багц төслийг 2006 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2009 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл жилийн хугацаатай хэрэгжүүлнэ.

2006 онд энэхүү төслийн хүрээнд "Их Британий Хүүхдийг Ивээх Сан нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын ажил" -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчдоос урьж байна.

Тендерийн бичиг баримтыг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоног хүчинтэй байна.

Тендерийг 2006 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 16.00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2006 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 17.00 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Их Британий Хүүхдийг Ивээх Сан, Чингэлтэй дүүрэг, I хороо, "Аризона" төвийн байр, 4-р давхарт
Утас: 329365, 329371
Факс: 329361

Тендер илгээх

Мэдээ
bd.mn анх удаа Улаанбаатар түншлэл үзэсгэлэнд амжилттай оролцоо
2006-09-16 03:35:58
bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо
2006-09-04 08:46:14
"Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхим "Banjig.Бизнес лавлах" хамтран ажиллахаар боллоо
2006-08-16 05:49:07
"МХХТ-85" үзэсгэлэн яармаг ба Banjig. Бизнес лавлах
2006-07-23 05:48:12
[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж