Үзэсгэлэнгийн мэдээлэл

Компьютер, Тоног Төхөөрөмж худалдан авах

Огноо: 2006-09-05
Дугаар: 04/06

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Европын холбооны комисс болон Их Британийн Хүүхдийг ивээх сангийн санхүүжилттэй "Сургуулийн өмнөх ба бага боловсролын чанарыг сайжруулах нь" багц төслийг 2006 оны дөрөвдүгээр сарын 1 -нээс 2009 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжүүлнэ.

2006 онд энэхүү төслийн хүрээнд Компьютер, тоног төхөөрөмж худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтад эрх бүхий байгууллагууд битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 10,000 (арван мянга) төгрөгөөр 2006 оны наймдугаар сарын 16-наас Их Британийн Хүүхдийг ивээх сангийн төв байранд хүрэлцэн ирж худалдан авч болно.

Тендерийг 2006 оны есдүгээр сарын 5-ны өдрийн 13,00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендер шалгаруулалтад оролцогч нарыг байлцуулан, тендерийг мөн өдрийн 14,00 цагт Их Британийн Хүүхдийг ивээх сангийн төв байрны уулзалтын өрөөнд нээнэ.

Хаяг: Их Британийн Хүүхдийг ивээх сан Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, "Аризона" төвийн дөрөвдүгээр давхар.
Утас: 329365; 329371

Тендер илгээх

Мэдээ
bd.mn анх удаа Улаанбаатар түншлэл үзэсгэлэнд амжилттай оролцоо
2006-09-16 03:35:58
bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо
2006-09-04 08:46:14
"Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхим "Banjig.Бизнес лавлах" хамтран ажиллахаар боллоо
2006-08-16 05:49:07
"МХХТ-85" үзэсгэлэн яармаг ба Banjig. Бизнес лавлах
2006-07-23 05:48:12
[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж