|
Үзэсгэлэнгийн мэдээлэл
|
Их барилга -Өчигдөр -Өнөөдөр -Ирээдүйд |
Хугацаа: 2006-08-29 - 2006-09-02
Үзэсгэлэнгийн танхим: Мишээл экспо үзэсгэлэнгийн танхим
Зохион байгуулагч: Координат Төв
|
Оролцогчдын тоо: 100
Үзэгчдийн тоо: 5000
Талбайн хэмжээ:
|
Хаяг: БГД, Үндсэн хуулийн гудамж -24, Рокмон бюлдинг, 701
Утас: 323758, 99112815, 99169481, 344393
|
Ангилал:
Сантехникийн материал Засал чимэглэлийн материал Угсралтын материал Барилгын материал Тоосго, бетон, блок, бетон хийц Цахилгаан бүрдлүүд Вакуум цонх, хаалга Төмөр хийц Хайрга, элс Тавилгын үйлдвэрлэл
|
Үзэсгэлэнд оролцогчид:
Шинэ обой төв УС ОЮУ ХХК Лордстар ХХК ЭBT ХХК Нийслэл өргөө ХК Магнет импорт ХХК
|
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Та дээрх байгууллагуудыг үзэсгэлэнгийн талбайн схем зургаас харна уу.
Уг үзэсгэлэнд оролцогч байгууллагууд info@banjig.net гэсэн хаягаар онлайн үзэсгэлэнд байрлуулах мэдээллээ илгээнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 462778, 99731583 дугаарын утсаар авна уу. Бүрдүүлэх материал:
- Байгууллагын танилцуулга
- Байгууллагын лого
- Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга (бараа тус бүрээр)
- Хаяг, Холбоо барих мэдээлэл
Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан 2006 оны 8-р сарын 30-наас 9-р сарын 2-ны өдрүүдэд “Их барилга–Өчигдөр–Өнөөдөр–Ирээдүйд” үзэсгэлэн яармаг, түүхэн галерейг зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнг хамтран зохион байгуулагч байгууллагууд
Барилга Хот Байгуулалтын Яам, Барилга, Хот Байгуулалт Нийтийн Аж Ахуйн Үндэсний Төв, Орон Сууцны Үндэсний Төв, Хот Байгуулалт Эрдэм Шинжилгээ Зураг Төслийн Хүрээлэн, Монголын Барилгачдын Холбоо, Монголын Архитекторуудын Эвлэл, Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо, Барилгын Инженерүүдийн Холбоо, Барилгын Салбарын Ахмадын хороо, Монголын Барилгачдын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо
Уг түүхэн галерей, үзэсгэлэнгийн гол зорилго нь:
Энэхүү үзэсгэлэн яармагийг өндөр түвшинд зохион байгуулснаар Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсний 80 жилийн ойг бүх нийтээр тэмдэглэх арга хэмжээний хүрээнд барилга угсралт, зураг төсөл, инженер-геологи, геодези, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг, байгууллага, аж ахуй нэгжүүдийг сурталчлах, БХБЯ-ны бодлого, зорилт, “40000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шийдвэрлэвэл зохих хөрөнгө оруулалт, санхүүжилт, хүн амыг аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан инженерийн оновчтой шийдэлтэй орон сууцтай болгох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц гаргах юм. “Монголын барилга-80” түүхэн замналын галерейд барилгын салбарын хөгжлийн үе шатуудыг харуулахаас гадна барилгын салбарт ажиллаж байсан үе үеийнхний түүхийг тодорхойлон алдаршуулахыг зорьсон болно.
Үзэсгэлэнгийн үеэр орон сууцны бондны арилжааны чиглэлийн танилцуулга, урлагийн тоглолт, бизнес уулзалт, семинар, сургалт, худалдаа, үйлчилгээ, зохион байгуулагдана.
Үзэсгэлэнгийн хуваарь
- VIII/29-ны 13.30 цагт нээлтийн ажиллагаа
- VIII/30-IX/2-ны өдрүүдэд 10.00-17.00 цаг
- IX/2-ны хаалтын ажиллагаа 14.00 цаг, хүлээн авалт 17.00 цагт зочид оролцогсдод зоог барина.
Үзэсгэлэнгийн танхим
“ИХ БАРИЛГА - Өчигдөр - Өнөөдөр - Ирээдүйд” үзэсгэлэнд оролцогсод танхим дотор мөн гадаа бүтээгдэхүүнээ дэлгэн тавих боломжтой. Компаниуд талбай хүсэх, эсвэл хэсэгчилэн хуваасан хэсгүүдээс сонгох боломжтой. Үзэсгэлэнгийн талбайг олдоцоос шалтгаалан түрүүлж хандсан байгууллагуудад эхлэн олгоно.
“Монголын барилга-80” түүхэн галерей
Музейн талбайг Барилгын салбар үүсч хөгжсөн 1926 оноос эхлэн 5 үе шатаар хуваасныг үндэслэн засч тохижуулна. БХБЯ болон 80 жилийн ойн комисстой зөвшилцөн заалны зохион байгуулалтыг зургаар гаргаж музейд оролцох байгууллагуудад тараана.
Музей байгуулах ажлын хэсгийн дарга Б.Буриад холбоо барих утас: 323758
Оролцогч пүүс, компаниуд
- Төрийн захиргааны байгууллагууд
- Төрийн бус байгууллагууд
- Төсөл, хөтөлбөрүүд, сургалтын байгууллагууд
- Инженер-геологи, геодезийн компаниуд
- Зураг төслийн компаниуд
- Барилга угсралтын компаниуд
- Орон сууцны барилгад хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч пүүс компаниуд
- Интерьер, дизайны компаниуд
- Барилгын материалын үйлдвэрүүд
- Барилгын материалын худалдаа
- Цахилгаан хангамж, гадна, дотор гэрэлтүүлэг
- Барилгын машин механизм, тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ лизинг
- Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, үнэлгээ, даатгал
- Банк, санхүүгийн байгууллагууд
- Гадна тохижилт, зүлэгжүүлэлт, зам талбай, гадна хашаа
- Албан тасалгааны болон гэрийн тавилгын үйлдвэрлэл, худалдаа
- Тасалгааны чимэглэлийн зүйлс
Тээврийн хэрэгсэл
Барилгачдын талбай, гурвалжингийн гүүрээр Мишээл экспо чиглэлд 4 автобус орон нутгийн төлөөлөгчдөд зориулж нээлтийн ажиллагааны үеэр , бусад үед 2 автобус олон нийтэд зориулж 1цаг тутамд
|
Мэдээ
bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо
|
|
|
Зохиох гэж буй үзэсгэлэнгээ үнэгүй бүртгүүлж зарлуулах
|