Үзэсгэлэнгийн мэдээлэл

Компьютерийн үзэсгэлэн худалдаа

Хугацаа: 2006-09-14 - 2006-09-19
Үзэсгэлэнгийн танхим: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк
Зохион байгуулагч: МАСКО ТББ (Монголын компьютер нийлүүлэгчдийн холбоо)
Оролцогчдын тоо: 11
Үзэгчдийн тоо: 1000
Талбайн хэмжээ:
Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк 323 тоот
Утас: 329902
Ангилал:
Компьютер худалдаа   
Үзэсгэлэнд оролцогчид:
Сайн интернэшнл ХХК   НьюСоник ХХК   Мигма Электроникс ХХК   Саммит компьютер технологи ХХК   Бит Сервис ХХК   Бит ТНН ХХК   Цахим Системс ХХК   МТ Электроникс ХХК   Номин Электроникс ХХК   БСБСервис ХХК   Онлайн төв ХХК   М-Си-Эс Электроникс ХХК   ISC Mongolia ХХК   
Дэлгэрэнгүй мэдээлэл:

Хөтөлбөрийн талаар товч

Мэдлэгт тулгуурласан эдийн засгийг үнэлэх Дэлхийн банкны аргачлалд үндсэн 18 үзүүлэлт авч үздэгийн нэг нь 1000 хүнд оногдох компьютерийн тоо байдаг. Иймд компьютержүүлэлтийн үйл явцыг дэмжихийн тулд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн Эдийн засгийн бодлогын хүрээнд хийх үйл ажиллагааны 3.7.6-д “Эрчим хүчний байнгын эх үүсвэртэй, хүн ам төвлөрсөн газрын сургууль, айл өрхийг компьютержүүлж, интернэтийн үйлчилгээ, хүртээмжийг өргөжүүлнэ.” хэмээн заасныг үндэслэж Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газраас /цаашид МХХТГ гэх/ айл өрхүүдийг хямд төсөр үнэ бүхий сайн чанартай компьютерээр хангах бололцоог эрэлхийлэн судалсны үндсэн дээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон юм.

1-р үе шатны борлуулалтын үр дүнгээс

  • Нэг сард ойролцоогоор 2000 орчим компьютер худалдаалагдсан.
  • Ихэнх тохиолдолд С ангилалын компьютерийг хэрэглэгчид сонирхож байсан.
  • Нийт худалдан авагчдын 35 орчим хувь нь банкны зээлээр компьютер авч байсан.
  • ГЕГ-аас авсан мэдээгээр НӨАТ-аас чөлөөлсөн хууль гарсны дараагаар компьютер, принтер, скайнер тэдгээрийн дагалдах төхөөрөмжүүдийн импорт 5 дахин нэмэгдсэн.
  • Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 6 сарын хугацаанд зөвхөн МАСКО-гийн 12 компани дангаараа урд нь Монгол улсад нэг жилийн турш нийлүүлдэг байсан хэмжээтэй тэнцэхүйц борлуулалт хийсэн байна.

Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөрийн 2-р үе шат

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид 1 дүгээр үе шатны арга хэмжээнүүдээ дүгнэн хэлэлцэж Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбарийн 2-р үе шатанд дараахи чиглэлүүдээр улам бүр анхаарч ажиллахаар болсон байна.
  1. Дэвшсэн ангилал
  2. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг улам баталгаажуулах
  3. Монгол агуулга, програм хангамжуудыг дагалдуулах
  4. Зээлийн хүү бууруулах
Энэ дагуу дараах ажлуудыг хэрэгжүүлж байна.
Интел компанитай байгуулсан гэрээний дагуу тэдний процессоруудыг болон үйл ажиллагааны мэдээлэл хүлээн авч хамтарч ажиллаж байна.

Компьютерийн үзүүлэлтийг сайжруулах үүднээс урд өмнө B ангилалд 350 орчим ам.доллараар худалдаалагдаж байсан компьютерийг А ангилалд оруулан 275 ам.доллараар худалдахаар боллоо.

Мөн хэрэглэгчидийн эрх ашгийг хамгаалах, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг баталгаажуулах үүднээс Мэдээлэл, Харилцаа Холбоо Технологийн Газар, МАСКО, Хэрэглэгчидийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй гурвалсан гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Старсофт компанийн Windows XP програмыг ашиглах интерактив хичээл, түргэн шивж сурах сургалтын програм, Спикер групп компанийн үг үсгийн алдаа шалгах Ангууч програм зэрэг монгол програмуудыг худалдан авагчддаа худалдан авсан компьютерийн хамт олгож бие даан суралцах боломжийг нэмэгдүүлж байна.

ХАС, Хаан банкнуудтай хамтран бэлэн мөнгөөр худалдан авах бололцоогүй хэрэглэгчдэд хөнгөлөлтэй хүүтэй зээлээр компьютер борлуулж байна.

Компьютерийн үзэсгэлэн худалдаа

Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх нийтийг компьютержүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг олон нийтэд хүргэх, сурталчилах зорилгоор 2006 оны 9-р сарын 14-19-ний өдрүүдэд Мэдээлэл Технологийн Үндэсний Парк дээр МАСКО –ийн гишүүн байгууллагууд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна.

Мөн удахгүй МАСКО-ийн гишүүн байгууллагууд төвийн аймгуудаар үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Үзэсгэлэн худалдааны зорилго нь ирэх онд нэмүү өртгийн татвар нэмэгдэхээс амжиж айл өрх бүрийг компьютержүүлэх зорилгодоо хүрэх ажлыг хурдасгах, худалдан авагчдаа боломж олгох явдал юм.

Үзэсгэлэн худалдаанд хөтөлбөрийн хэрэгжүүлэгч албан ёсны компаниуд болох MCS электроникс, BSB, MT электроникс, Саммит, Сайн компьютерс, Ньюсоник, Мигма электроникс, Бит сервис, Бит ТНН, Цахим системс, Кибер Монгол, Номин электроникс, Онлайн компаниуд оролцоно. Үзэсгэлэн худалдааны үеэр өдөр бүр азтай худалдан авагчийг шалгаруулж, хэвлэх төхөөрөмжөөр шагнах болно.

Үзэсгэлэнгийн нээлт 9 сарын 14-ний 10.30-д болох ба Интелийн төлөөлөгчид оролцож Интелийн одоо, ирээдүй сэдвээр сонирхолтой танилцуулга хийнэ. Banjig.net-ээр тус үзэсгэлэнг онлайн зохион байгуулахаар болсон.

Холбоо барих хаяг:

МАСКО ТББ (Монголын компьютер нийлүүлэгчдийн холбоо)
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк 323 тоот
Утас/Факс: 329902
И-мэйл: secretary@ict.mn
    

Мэдээ
bd.mn анх удаа Улаанбаатар түншлэл үзэсгэлэнд амжилттай оролцоо
2006-09-16 03:35:58
bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо
2006-09-04 08:46:14
"Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхим "Banjig.Бизнес лавлах" хамтран ажиллахаар боллоо
2006-08-16 05:49:07
"МХХТ-85" үзэсгэлэн яармаг ба Banjig. Бизнес лавлах
2006-07-23 05:48:12

[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж