|
Үзэсгэлэнгийн мэдээлэл
|
ICT EXPO-2007 |
Хугацаа: 2007-05-17 - 2007-05-21
Үзэсгэлэнгийн танхим: Мишээл экспо үзэсгэлэнгийн танхим
Зохион байгуулагч: Мэдээлэл харилцаа холбоо технологийн газар
|
Оролцогчдын тоо: 60
Үзэгчдийн тоо: 20000
Талбайн хэмжээ:
|
Хаяг: Мишээл ЭКСПО төв Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө “Таван-Эрдэнэ” ХХК-ний байр
Утас: 344393, 330785
|
Үзэсгэлэнгийн видео бичлэгийг үзэх
|
Дэлгэрэнгүй мэдээлэл:
ЗОРИЛГО
- Мэдээлэл технологийн эринд амьдарч байгаа өнөө үед иргэдэд мэдээллийн технологийн шинэ, шилдэг технологи, бүтээгдэхүүн, систем болон програм хангамжуудыг таниулан сурталчилах, хэрэглээг дэмжих;
- Салбарын сүүлийн үеийн хөгжлийн хандлага, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хангах;
- Салбарын хөгжлийн түвшинг гадныханд сурталчилах;
- Салбарын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, зах зээлийг өргөжүүлэх;
ХУГАЦАА
Пүрэв, 5 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд, 2007 он (5 өдөр), 10:00-19:00 цагийн хооронд.
Нээлт: Мишээл Экспо төв, 17-ны 15:00 цаг
ICT AWARD
Хаалтын ажиллагаа буюу ICT award 2007 оны 5 дугаар сарын 21-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд хүлээн авалтанд "ICT EXPO-2007" үзэсгэлэн худалдаанд оролцсон байгууллага бүрээс 2 төлөөлөгч оролцдог. Дараах номинацуудаар байгууллагуудын дунд шилдэгүүдийг шалгаруулна. Үүнд:
- ШИНЭ-БАТЛАМЖ
- Шинэ технологи-2007
- Шинэ/үйлчилгээ - 2007
- Шинэ санаачлага-2007
- ШИЛДЭГ ӨРГӨМЖЛӨЛ
- Шилдэг хөрөнгө оруулагч -2007
- Шилдэг шийдэл – 2007
- Шилдэг үйлчилгээ/бүтээгдэхүүн-2007
- ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭМЖЛЭЛ
- Хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээ/бүтээгдэхүүн-2007
- Хэрэгчийн итгэлт түнш-2007
- Хэрэглэгчийн ТӨЛӨӨ-2007
- ҮЗЭСГЭЛЭН-ГЭРЭГЭ
- Шилдэг оролцогч-2007
- Санаачлагатай оролцогч-2007
- Өвөрмөц оролцогч-2007 зэрэг байна.
Номинацуудад өрсөлдөх байгууллагын саналыг бараа бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулгатай хамт 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө зохион байгуулах хороо хүлээн авна.
Хувиарт унаа:
Драмын театрын урд талаас өдөр бүр Мишээл ЭКСПО төвийн үзэсгэлэнгийн танхим руу унаа үйлчилнэ.
Цаг: 4 дахь өдрөөс 1 дэхь өдөр хүртэл өглөө 10:00-19:00 хооронд цаг тутамд үйлчилнэ.
Нийтийн тээвэр:
Үйлдвэр-7 буудал, Нисэх, Яармаг, БМЗ, Ээрмэл, 6 номерын тролейбус зэрэг нийтийн тээврүүдээр та Мишээл экспо төвд хүрэлцэн ирэх боломжтой.
Автомашин:
Мишээл ЭКСПО төв нь гадна машины зогсоолтой бөгөөд үнэ төлбөргүй байрлуулна.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ТУХАЙ
5 хоногийн турш үргэлжлэх үзэсгэлэнд нийт 10000-20000 гаруй хүн үзэж сонирхоно гэсэн статистик судалгаа байгаа бөгөөд үүнээс нийт хэрэглэгчдийн
- 30 % нь хэрэгцээтэй бараагаа худалдан авахаар
- 15% нь бизнесийн хүрээгээ тэлэхээр
- 5% нь тэргүүлэгч компаниутай холбоо тогтоохоор
- 5% нь үзэж сонирхохоор ирнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.
Бүртгэл
"ICT EXPO-2007"-д оролцох сонирхолтой байгууллагууд бүртгүүлэх шаардлагатай.
Бүртгэлийн хуудас (PDF)
Стендийн байрлалыг бүртгүүлсэн хугацааны дарааллаар олгоно. Зохион байгуулах хорооноос боломжит стендийн дугаарыг лавлах шаардлагатай.
Үзэсгэлэнг үзэж сонирхоход үнэ төлбөргүй.
ICT 2007 үзэсгэлэнгийн албан ёсны хуудас
Үзэсгэлэнгийн танилцуулга (PDF)
Үзэсгэлэнгийн план зураг
|
Үзэсгэлэнгийн видео бичлэгийг үзэх
|
|
|
Зохиох гэж буй үзэсгэлэнгээ үнэгүй бүртгүүлж зарлуулах
|