|
Үзэсгэлэнгийн мэдээлэл
|
Дархан Түншлэл - 2007 |
Хугацаа: 2007-09-28 - 2007-09-30
Үзэсгэлэнгийн танхим: Дархан-Уул аймгийн Спортын ордон
Зохион байгуулагч: Дархан-Уул аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Дархан-Уул аймгийн ЗДТГазар,
|
Оролцогчдын тоо: 100
Үзэгчдийн тоо: 30000
Талбайн хэмжээ:
|
Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум
Утас: 01372-23908, 23194
|
Дэлгэрэнгүй мэдээлэл:
“ДАРХАН ТҮНШЛЭЛ-2006”
ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Дархан-Уул аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран бизнесийн болон бусад байгууллагуудыг олон нийтэд сурталчилах, тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах, хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх, мэдээлэл солилцох, туршлага судлах, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй хамт олныг шалгаруулан урамшуулах зорилгоор жил бүр уламжлагдан зохион байгуулагддаг “Дархан Түншлэл 2007” олон улсын үзэсгэлэн худалдаанд урьж байна.
Хаана: Дархан-Уул аймгийн Спортын ордонд
Хэзээ: 2007 оны 9 сарын 28-30
Бүтгэлийн хугацаа: 2007 оны 9 сарын 25 хүртэл
Үзэсгэлэн худалдааны хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүд:
- Үзэсгэлэн, яармаг
- Үзэсгэлэнд оролцогчдын бүх төрлийн сурталчилгаа
- Бизнес үдэшлэг
- Бизнес уулзалт, ярилцлага
- “Алтан намар” ургацын баяр
- Хувцас загвар сурталчилгааны шоу
Оролцох бүтээгдэхүүн:
Өргөн хэрэглээний хүнсний болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, барилгын материал, модон эдлэл, эрүүл мэнд, гоо сайхан, хэвлэмэл бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, гар урлал,ноосон эдлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүх төрлийн ногоо, цагаан идээ.
“Дархан Түншлэл-2007” үзэсгэлэн худалдааны номинаци
- МҮХАҮТ-ын нэрэмжит цом өргөмжлөл
- Дархан-Уул аймгийн ХАҮТ-ын Гран При
- Хүнсний Үйлдвэрийн Шилдэг Бүтээгдэхүүн
- Хөнгөн Үйлдвэрийн Шилдэг Бүтээгдэхүүн
- Орон нутгийн Шилдэг Барилгын Материал Үйлдвэрлэгч
- Орон нутгийн Экологийн Шилдэг Бүтээгдэхүүн
- Орон нутгийн Шилдэг Бүтээгдэхүүн
- Импортыг Орлохуйц Шилдэг Бүтээгдэхүүн
- Шилдэг сав баглаатай бүтээгдэхүүн
- Шилдэг үйлчилгээтэй байгууллага
- Шилдэг импортлогч байгууллага
- Үзэсгэлэнгийн эрэлт ихтэй бүтээгдэхүүн
- Шинэлэг цэвэр үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн
- Шилдэг маркетингтай байгууллага
Дээрх нэр бүхий номинацид үзэсгэлэнд оролцогчид 1-2 бүтээгдэхүүнээ нэр дэвшүүлж болох ба 2006 оны 9-р сарын 28-29-ны 18:00 цаг хүртэл шалгаруулалтын комисст бүтээгдэхүүний загвар, дээжийг танилцуулна. Зохион байгуулах хорооноос томилсон Мэргэжлийн шалгаруулалтын комисс Шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулна.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
Утас, Факс: 976 – (01) 372 – 23908, 23194, 99378146, 99093794
Е-mail: darhan_cci@mongolchamber.mn, dacci@mongol.net
|
|
|
Зохиох гэж буй үзэсгэлэнгээ үнэгүй бүртгүүлж зарлуулах
|