Үзэсгэлэнгийн мэдээлэл

Жинханы нэхмэл болон, нэхээсгүй эдлэлийн 9-р үзэсгэлэн яармаг

Хугацаа: 2006-10-15 - 2006-10-19
Үзэсгэлэнгийн танхим: Guangzhou Jinhan үзэсгэлэнгийн танхим
Зохион байгуулагч: Guangzhou Jinhan үзэсгэлэнгийн компани
Оролцогчдын тоо: 501
Үзэгчдийн тоо: 17,215
Талбайн хэмжээ: 22,000 m2
Хаяг: #119 Liuhua Road, Guangzhou,Guangdong China, 510010
Утас: 0086-020-36235883
Дэлгэрэнгүй мэдээлэл:
"Жинхан"-ын үзэсгэлэн яармаг нь нэхмэл болон бөс даавуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид дэлхийн өнцөг булан бүрээс нэг дор цугларан өөрсдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд дэлгэн харуулахад зориулан жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн 9 дэхь үзэсгэлэн яармаг нь 2006 оны 10-р сарын 15-19 ний хооронд болох бөгөөд худалдан авагчиддаа зориулан цоо шинэ бүтээгдэхүүнүүдийг дэлгэн харуулах болно хэмээн амлаж байна.

Үзэсгэлэн яармаг, зохион байгуулагчдын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: "Энэхүү үзэсгэлэн хамгийн тохиромжтой цагаар болох гэж байна. Учир нь гэвэл энэ үеэр Хятадын томоохон үйлдвэрлэгчид өөрсдийн шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлж эхлэх юм. Мөн энэхүү үзэсгэлэн нь үйлдвэрлэгчид болон худалдан авагчдад нүүр тулан уулзах боломжийг олгодог" хэмээсэн байна.

Нэмэлт мэдээлэл:
  1. Үзэсгэлэнгийн талбай 22,000 метр квадрат болж өргөжсөн.
  2. 10-р сарын 15-18 ний хооронд худалдан авагчдын "Party" зохион байгуулагдана.
  3. Сүүлийн 4 жилийн туршид олон орноос 37,000 гаруй мэргэжлийн худалдан авагчид "Жинхан"-ын үзэсгэлэн яармаг ирж байна, энэ удаад ч энэ тоо буурахгүй.
  4. Бид худалдан авагчиддаа, ялангуяа онлайнаар урьдчилан бүртгүүлсэн худалдан авагчиддаа өндөр зэрэглэлийн үйлчилгээг үзүүлэх болно.
  5. Олон улсын худалдан авагчдад зориулан Оффлайн буюу үзэсгэлэн дээрх бүртгэлийг 10-р сарын 14 хүртэл явуулна.
Хэн үзэсгэлэнд оролцож болох вэ?
Импортлогчид, Худалдааны байгууллага, Бөөний худалдааны төвүүд, Жижгэлэнгийн худалдаа эрхлэгчид, Сүлжээ дэлгүүрүүд.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.jinhanfair.com

Мэдээ
bd.mn анх удаа Улаанбаатар түншлэл үзэсгэлэнд амжилттай оролцоо
2006-09-16 03:35:58
bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо
2006-09-04 08:46:14
"Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхим "Banjig.Бизнес лавлах" хамтран ажиллахаар боллоо
2006-08-16 05:49:07
"МХХТ-85" үзэсгэлэн яармаг ба Banjig. Бизнес лавлах
2006-07-23 05:48:12

[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж