Үзэсгэлэнгийн мэдээлэл

Намрын ногоон өдрүүд - 2007

Хугацаа: 2007-09-21 - 2007-09-28
Үзэсгэлэнгийн танхим: Мишээл экспо
Зохион байгуулагч: Хүнс хөдөө аж ахуйн яам
Оролцогчдын тоо: -
Үзэгчдийн тоо: -
Талбайн хэмжээ:
Хаяг: Мишээл Экспо үзэсгэлэн яармаг
Утас: 344393
Ангилал:
Боов, боорцог   Гоймон, пүнтүүз   Жигнэмэг   Торт   Талх   Хагас боловсруулсан бүтээгдэхүүн   Хиам   Вакуум савлагаатай   Тараг, йогорт   Сүү   Пиво   Вино   Оргилуун дарс   Цагаан архи   
Үзэсгэлэнд оролцогчид:
Khan Holding   Үндсэн хүнс ХХК   Завхан баялаг ХК   Жүр үр   
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Монгол улсын их хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх хүрээнд "Намрын ногоон өдрүүд - 2007" нэгдсэн арга хэмжээг 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 9 дүгээр сарын 28-ны хооронд Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээний зорилго нь дотоодын төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоог үйлдвэрийн үнээр нь хэрэглэгчдэд хүргэх, ард иргэд, сурагчид оюутнуудад хүнсний бутээгдэхүүний эрүүл ахуйн аюулгүй байдлыг бэлчээр, газрын хөрснөөс эхлэн боловсруулах, түгээх, хэрэглэх бүх шатанд хангахын ач холбогдлын талаар сургалчлах, таниулахад оршиж байгаа юм.

Уг нэгдсэн арга хэмжээг ХБНГУ-ын туршлагад тулгуурлан Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах "Мишээл экспо" төвд зохион байгуулах бөгөөд

* Эрүүл хүнс - 2007" хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
* "Алтан намар - 2007" шинэ ургацын өдрүүд
* "Шилмэл мал - 2007" үзэсгэлэн худалдаа явагдана.


Нэгдсэн арга хэмжээний онцлог нь зөвхөн үзэсгэлэн худалдаанаас гадна хүнсний боловсруулах загвар үйлдвэрийг үзэсгэлэнгийн танхимд ажиллуулан технологийн сургалт зохион байгуулах, сургуулийн сурагчид, оюутан залууст хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний боловсруулалтын чиглэлээр танин мэдэхүйн мэдээллийг хүргэхэд оршиж байгаа болно.

Үзэсгэлэнгийн үеэр дэд салбар бүрээр бренд бүтээгдэхүүнийг шалгаруулж шагнана.

Энэ үзэсгэлэнг зохион байгуулахтай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн салбарын лавлах "Ногоон ном"-ыг хэвлэн гаргаж олон нийтийн хуртээл болгохоор бэлтгэл ажил хангагдаад байна.

Хүнс Хөдөө Аж Ахуйн Салбарын "Намрын Ногоон Өдрүүд-2006" Нэгдсэн Арга Хэмжээний Шагналын Номинаци

Нэг."ЭРҮҮЛ ХҮНС 2007"
  1. "Эрүүл хүнс-2007" үзэсгэлэнгийн Гран-при (1)
  2. Шилдэг махан бүтээгдэхүүн (1)
  3. Шилдэг сүүн бүтээгдэхүүн (2)
  4. Шилдэг талх, нарийн боов (1)
  5. Шилдэг бялуу (1)
  6. Шилдэг ундаа (1)
  7. Шилдэг цэвэр ус (1)
  8. Шилдэг шар айраг (1)
  9. Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн (1)
  10. Шилдэг зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн (1)
  11. Орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн (3)
  12. Хүнсний ногоо боловсруулагч шилдэг аж ахуйн нэгж (1)
  13. Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн шилдэг үйлдвэр (1)
  14. Шилдэг экспортлогч аж ахуйн нэгж (1)
  15. Шилдэг менежменттэй байгууллага (1)
  16. Шилдэг зохион байгуулалттай орон нутгийн байгууллага (2)
16 номинациар шилдэг 20 бүтээгдэхүүн, аж ахуйн нэгжийг шалгаруулна. 40 иргэн, аж ахуйн нэгж дурсамж гардуулна.

Хоёр."АЛТАН НАМАР 2007"
  1. Хүнсний ногоо тариалагч шилдэг аймаг (2)
  2. Хүнсний ногоо тариалагч шилдэг сум (2)
  3. Шилдэг ногоочин (5)
Нийт 3 номинациар шилдэг 9 аж ахуйн нэгж, иргэнийг шалгаруулна. 10 иргэн, аж ахуйн нэгж дурсамж гардуулна.

Гурав."ШИЛМЭЛ МАЛ 2007"
  1. Хамгийн галбир сайтай тэмээ
  2. Хамгийн галбир сайтай адуу
  3. Хамгийн их сүү өгдөг үнээ
  4. Хамгийн их сүү өгдөг ямаа
  5. Хамгийн их амьдын жинтэй хуц
  6. Хамгийн сайн зохион байгууллатай оролцсон аж ахуйн нэгж (1)
  7. Шилдэг цөм сүргийн үржлийн төв (2)
  8. Шилдэг мал зүйч (1)
Нийт 8 номинациар өндөр ашиг шимт мал бүхий шилдэг 9 аж ахуйн нэгж, иргэнийг шалгаруулна.

Нийт 27 номинациар 38 цом, өргөмжлөл, 50 дурсамж гардуулна

Үзэсгэлэнгийн лого
Шилдэг махан бүтээгдэхүүн
Үр дүнг харуулах
Шилдэг сүүн бүтээгдэхүүн
Үр дүнг харуулах

Мэдээ
bd.mn анх удаа Улаанбаатар түншлэл үзэсгэлэнд амжилттай оролцоо
2006-09-16 03:35:58
bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо
2006-09-04 08:46:14
"Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхим "Banjig.Бизнес лавлах" хамтран ажиллахаар боллоо
2006-08-16 05:49:07
"МХХТ-85" үзэсгэлэн яармаг ба Banjig. Бизнес лавлах
2006-07-23 05:48:12

[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж