Үзэсгэлэн

bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо

2006-09-04 08:46:14
Бид энэ үзэсгэлэнд анх удаа оролцож 1000 орчим танилцуулах материал тараалаа.

Banjig.Net-ийн шинэ салбар болох "Banjig.Бизнес лавлах" нь (bd.mn) "Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхимтай хамтран ажиллахаар болсон талаар урьд нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаад Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан 2006 оны 8-р сарын 30-наас 9-р сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Их барилга–Өчигдөр–Өнөөдөр–Ирээдүйд” үзэсгэлэн яармагт онлайн үзэсгэлэн зохион байгуулагчаар оролцлоо.

misheel misheel
Уг үзэсгэлэнг Барилга Хот Байгуулалтын Яам, Барилга, Хот Байгуулалт Нийтийн Аж Ахуйн Үндэсний Төв, Орон Сууцны Үндэсний Төв, Хот Байгуулалт Эрдэм Шинжилгээ Зураг Төслийн Хүрээлэн, Монголын Барилгачдын Холбоо, Монголын Архитекторуудын Эвлэл, Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо, Барилгын Инженерүүдийн Холбоо, Барилгын Салбарын Ахмадын хороо, Монголын Барилгачдын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо болон Мишээл экспо, Banjig.Net хамтран зохион байгууллаа.

Үзэсгэлэнд нийтдээ 80 гаруй байгууллагууд оролцсон бөгөөд эдгээр байгууллагуудын мэдээлэл Banjig.Net-ийн шинэ салбар болох "Бизнес лавлах" (bd.mn) -ийн онлайн үзэсгэлэнгийн танхимд байрлан үзэсгэлэн зохион байгуулагдсан хугацааны туршид "Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхимийн зэрэгцээ Banjig.Бизнес лавлахын онлайн үзэсгэлэнгээр нийтийн хүртээл боллоо.

Энэ нь Banjig.Бизнес лавлахын хамтран зохион байгуулж буй анхны үзэсгэлэн болсон бөгөөд цаашдаа "Мишээл экспо" болон бусад үзэсгэлэнгийн танхимуудад зохион байгуулагдах бүхий л үзэсгэлэнд хамтран зохион байгуулагчаар оролцон Монголын үзэсгэлэн яармагийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байх болно.
Мэдээ
bd.mn анх удаа Улаанбаатар түншлэл үзэсгэлэнд амжилттай оролцоо
2006-09-16 03:35:58
bd.mn анх удаа Их барилга экспо 2006 үзэсгэлэн яармагт оролцлоо
2006-09-04 08:46:14
"Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхим "Banjig.Бизнес лавлах" хамтран ажиллахаар боллоо
2006-08-16 05:49:07
"МХХТ-85" үзэсгэлэн яармаг ба Banjig. Бизнес лавлах
2006-07-23 05:48:12
[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж