|
Үзэсгэлэн
|
"МХХТ-85" үзэсгэлэн яармаг ба Banjig. Бизнес лавлах | | 2006-07-23 05:48:12 | Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Монгол улсад шинэ үеийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан MXXTГазар, ХХЗХороо, Мишээл ЭКСПО төв болон мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа дотоод гадаадын байгууллага, компаниуд хамтран "МХХТ-85" үзэсгэлэнг гаргахаар болсон билээ. Banjig. Сүлжээ нь өөрийн "Banjig.Бизнес лавлах" хэмээх шинэ салбарынхаа нээлтийг хийн энэхүү үзэсгэлэнд оролцох болсноо дуулгахад таатай байна. Үзэсгэлэн 2006 оны 5-р сарын 17-21-ний өдрүүдэд "Мишээл ЭКСПО" төвд зохион байгуулагдана.
Дашрамд дурдахад Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас 2006 оны 5-р сарын 17-ний өдрийг "Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр" хэмээн зарласан байна.
Banjig. Сүлжээний "Banjig.Бизнес лавлах" нь бизнес эрхлэгчдэд дотооддоо бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлээд зогсохгүй хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ өөрсдийн үйл ажиллагаа, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх улмаар онлайн худалдаагаа эрхлэн явуулах, цаашилбал дэлхийн улс орнуудтай түншийн харилцаа холбоо тогтоох боломжийг бий болгож байна.
Banjig.Бизнес лавлах нь:
- Байгууллагын нэгдсэн каталоги
- Бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн каталоги
- Байгууллагын вэб хуудас
- Бизнес мэдээлэл
гэсэн үндсэн 4 хэсгээс тогтож байгаа бөгөөд энэхүү үйлчилгээнд хамрагдсан хувь хүн, албан байгууллага жилд 40,000 төгрөгийн хураамж төлснөөр бараа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ төрөлжсөн каталогид байрлуулах, өөрийн байгууллагын танилцуулга, холбоо барих хаяг зэрэг мэдээллийг байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр ангилсан каталогид байрлуулах боломжтой. Хамгийн гол нь өөрийн байгууллагын динамик вэб сайтыг (вэбийн агуулгаа хүссэн үедээ өөрсдөө шинэчилж болох) огт зардал гаргалгүйгээр бий болгох боломжтой. Мөн түүнчлэн вэб сайтаараа дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дотоод гадаадын зах зээлд худалдаалах, бизнесийн мэдээ, мэдээллээ байгууллага хоорондын тусгай сувгаар тараах, хүлээн авах боломж ч нээгдэх болно.
Өөрөөр хэлбэл Banjig.Бизнес лавлах нь "Business To Business" буюу бизнесийн байгууллага хоорондын, "Business To Customer" буюу бизнесийн байгууллагаас хэрэглэгчдэд хандсан онлайн худалдаа үйлчилгээний сонгомол жишээ болж байна.
Эрхэм бизнес эрхлэгч та бүхэн "Banjig.Бизнес лавлах"-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 5-р сарын 17-21-ний хооронд үргэлжлэх "МХХТ-85" үзэсгэлэнгээр зочлохыг урьж байна.
5-р сарын 21-ний ням гаригт 12 цаг 20 минутаас "Монгол дахь онлайн худалдаа, үйлчилгээний өнөөгийн төрх, цаашдын хөгжил" сэдэвт лекц, семинар болох тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
"Banjig.Бизнес лавлах" дахь бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр ангилсан байгууллагын нэгдсэн каталогид бизнес эрхлэгч хэн боловч өөрсдийн байгууллагын танилцуулга, бусад мэдээллээ огт төлбөргүйгээр байрлуулах үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гэдгийн сануулъя. Үзэсгэлэнгийн үеэр Banjig.Бизнес лавлахад байгууллагын мэдээллээ хэрхэн оруулах талаар заавар зөвлөгөө өгөх болно.
Үзэсгэлэнгийн план зураг
Үзэсгэлэнд оролцох байгууллагууд
А1 Таван богд электроникс ХХК
А2 Эм Си Эс Электроникс ХХК
АЗ Эм Си Эс Электроникс ХХК
А4 Скайтел групп
А5 Монголын цахилгаан холбоо
А6 Мобиком корпораци
А7 Сайн компьютерс ХХК
А8 Мигма электроникс
А9 Би Эс Би сервис ХХК
А10 Би Эс Бисервис ХХК
B1 Эм Си Эс Электроникс ХХК
B2 Интернэт бүс
B3 Семинарын өрөө
С1 Сансар кабельТВ
С2 Протек ХХК
СЗ МонХорус ХХК
С4 Ноён зууч 1950
D1 Миком ХХК
D2 Терравокс ХХК
DЗ Нарны зайн үйлдвэр |
|
D4 Сэргээгдэх эрчим хүч ХХК
D5 Монголын хөгжлийн гарц
D6 Спикер групп
D8 ВайрлесКом ХХК
D9 Рэйлком ХХК
D9 Banjig.Net
D10 Ханскoм ХХК
D11 Скай Си энд Си ХХК
D12 Мэжикнэт ХХК
Е1 НьюСоник ХХК
Е2 Битсервис ХХК
ЕЗ Лавлах 1939
ЕЗ Арвис системс ХХК
Е6 Бит ТНН ХХК
Е7 Цахим системс ХХК
Е8 ЕСНО ХХК
Е9 И Си Эм ХХК
Е10 Тридум ХХК
Е11 Скай нэтворкс ХХК
Е12 И МонголХХК |
|
F1 Таван богд электроникс ХХК
F2 МТ электроникс ХХК
FЗ Глобал телеком ХХК
F4 Кибер Монгол ХХК
F5 Ай Эс Си Монголиа ХХК
F6 ХААН Банк
F9 TV9 телевиз
F10 Ньюком системс ХХК
F11 ЮниТел ХХК
F12 Бодь электроникс ХХК
H1 УБ лавлах 1617
Н2 Номин электроникс ХХК
НЗ Саммит технологи
Н4 Онлайнтөв
Н5 Cэрүүн сервис ХХК
H6 XAC Банк |
| |
|
|